Индонезид олон хүүхдийн нас баралтын шалтгаан болсон сиропон эмийг хоригложээ

img

Индонези улсад сүүлийн жилд бүртгэгдсэн 99 хүүхдийн нас баралтыг  судалсны эцэст хүүхдэд зориулсан сиропон эмийг хоригложээ. ВВС агентлагийн мэдээлснээр, сиропон эм хүүхдийн бөөрийг ноцтой гэмтээдэг нь тогтоогдсон байна. 

 

Индонезийн Эрүүл мэндийн сайд Буди Гунади Садикиний өгүүлснээр, сиропон эмнүүдийг дотооддоо үйлдвэрлэж байсан бөгөөд эдгээрийг бага насны хүүхэд халуурахад ашиглаж байсан гэнэ. Одоо энэ улсад сиропон төрлийн бүхий л эмийг худалдаалахыг хориглож, эмийн найрлагийг нарийвчлан судлаж байгаа аж. Индонезид үйлдвэрлэсэн сиропон эмнүүдийн ихэнх нь бөөрний дутагдал үүсгэдэг хорт бодис агуулсан байжээ. 

 

Хориглосон сиропон эмнээс үүдэн хичнээн хүүхэд бөөрний өвчинтэй болсон талаар Индонезийн Эрүүл мэндийн яам мэдээлээгүй байна. Харин ерөнхий статистикаас харахад, сүүлийн жилд хүүхэд бөөрний дутагдалд орсон 206 тохиолдол илэрснээс 99 нь нас барсан байна. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
manai naimaachid ashigaa bodood medsen ch medeegui ym shig oruulaad ireh bh daa. Yaanaa!!!
2022-10-21