Кадыров насанд хүрээгүй хөвгүүд нь байлдааны ажиллагаанд оролцсоныг батлах дүрс бичлэг нийтэлжээ

Чеченийн тэргүүн Рамзан Кадыров насанд хүрээгүй гурван хүү нь Украины нутаг дэвсгэр дээрх байлдааны ажиллагаанд оролцсон хэмээн батлан дүрс бичлэг нийтэлжээ. Одоо ширүүн тулаан өрнөж буй шугманд хөвгүүд нь очсон гэж Кадыров Телеграм сувагтаа оруулсан дүрс бичлэгт өгүүлсэн байна.
Кадыровын өгүүлснээр, 16 настай Ахмат, 15 настай Зелимхан, 14 настай Адам нар "давшиж буй дайчдыг галаар хамгаалсан" гэнэ. Түүний нийтэлсэн дүрс бичлэгт буун дуу сонсогдож, өсвөр ансны хөвгүүд гал нээж байгаа нь дүрслэгдсэн байна.
Харин Чечений сөрөг хүчний телеграм сувгуудын мэдээлснээр, энэ бичлэгийг байлдааны талбарт биш харин ар талд авсан байж болзошгүй гэнэ. Насанд хүрээгүй хөвгүүд нь Украинд байлдана гэж Кадыров 10 дугаар сарын эхээр мэдэгдэж байлаа. Чеченьчүүд түүнийг өөрийн төрөл төрөгсдийг биш энгийн ард иргэдийг дайнд явуулж байна гэж шүүмжилсний хариуд тэрбээр ийнхүү мэдэгдэж байжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ