Сайн дурынхан Б.Ринченгийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн байгуулна
2022-10-21

Монголын шинэ үеийн соён гийгүүлэгч, бичгийн их хүн Б.Ринченгийн нэрэмжит олон нийтийн цэцэрлэгт хүрээлэн байгуулах санаачилгыг 16 жилийн турш байгаль экологийн сайн дурын ажил хийж байгаа “My Club online community”-гийн залуучууд гаргажээ. Тэд Богд уулын Зайсан толгойн амны зүүн энгэрийн 3 га газрыг Б.Ринченгийн нэрэмжит Олон нийтийн цэцэрлэгт хүрээлэн болгохоор зорьж, энэ сарын 15-ны өдөр шав тавилаа. Шав тавих ёслол тууз хайчлах бус мод тарих хэлбэрээр явагдсан бөгөөд 13-40 гаруй насны 120 гаруй хүн 8 төрлийн 1000 мод тарьсан байна. Энэ ажлын зардлыг “My Club online community”-г дэмждэг олон нийтийн хандиваар босгожээ.

 

 

Б.Ринченгийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн нь Улаанбаатар хотоо тольдон харах хамгийн гоё орчин болно гэдэгт тус клубийн залуучууд итгэл төгс байна. Тэд цэцэрлэгт хүрээлэнгийн зураг дизайныг төлөвлөж, бүтээн босголтын тооцоо төсвийг гаргаж байгууллага, олон нийтийн оролцоог өргөн хамруулахаар ажиллаж байна. Олон нийтийн энэ цэцэрлэгт хүрээлэнд нийтдээ 10 гаруй төрлийн 10,000 орчим мод тарьж ургуулахаас гадна иргэдийн санал хүсэлтийг харгалзан үзэж анхны зураг дизайнаа өөрчлөн алхалт, гүйлт, спортын дасгал хийдэг, хүүхэд, хөгшид салхилдаг орчин бүрдүүлсэн “Эко орчин”-той цэцэрлэгт хүрээлэнтэй болохоор төлөвлөжээ.

 

 

“Надад хэлбэл мартана, Надад харуулбал тогтооно, Надаар хийлгэвэл ойлгоно” гэдэг уриатай “My Club online community” нь сүүлийн 3 жилийн турш Богд уулын ойн нөхөн сэргээлтийн ажилд сайн дураараа оролцож байгаа бөгөөд өөрсдийн тарьж ургуулсан суулгац модоо Богд уулын 5 аманд тарьж, намар дуустал арчилгаа хийж иржээ. Түүнчлэн Монголын 16 газар хэдэн арван мянган мод ургуулахад гар бие оролцсон байна.

 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
zob zob
2022-10-21
DR. UROLOGIST:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2022-10-21
sain bna.amjilt
2022-10-21