Хойд болон Өмнөд Солонгос харилцан гал нээжээ

БНСУ болон БНАСАУ-ын хоорондоо ноцтой сөргөлдөөн болсон талаар хэвлэлүүд мэдээлжээ. Тодруулбал, Хойд Солонгосын хөлөг онгоц тэнгисийн хилийг зөрчсөний улмаас сэрэмжлүүлэх зорилгоор гал нээсэн гэж Өмнөд Солонгосын цэргийнхэн мэдэгдсэн байна. Мөн үүний хариуд Хойд Солонгос шуурган галын тийрэлтэт системээр гал нээсэн гэж БНАСАУ мэдэгджээ. Үүний улмаас амиа алдсан,гэмтэж бэртсэн хүн гарсан талаарх мэдээлэл хараахан гараагүй байна.
Ёнхап агентлагийн мэдээлснээр, Хойд болно Өмнөд Солонгосын усан хилд тооцогддог Хойд хязгаарлалтын шугамыг Хойд Солонгосын худалдааны хөлөг онгоц зөрчжээ. Үүний дараа Өмнөд Солонгосын цэргүүд сэрэмжлүүлэх зорилгоор гал нээсэн байна. Хариуд нь БНАСАУ "дайсны хөлөг онгоцыг ухраахын тулд" шуурган галын тийрэлтэт системээр 10 удаа буудсан гэж Хойд Солонгосын төрийн мэдээллийн агентлаг мэдээлснийг Ройтерс дамжуулжээ.
Энд дуулгахад, 10 дугаар сар гарснаас хойш Хойд Солонгос пуужингийн туршилтаа нэмэгдүүлсэн юм. Энэ сарын эхээр Хойд Солонгос пуужин хөөргөсөн нь анх удаа Японы нутаг дэвсгэр дээгүүр нисэж өнгөрсөн. Мөн БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун АНУ болон Өмнөд Солонгосыг дайсан гэж үздэгээ онцлоод, эдгээр оронтой хэлэлцээ хийхгүй гэж мэдэгдэж байв.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ