Пак Ын Бин Азийн анхны фен уулзалтаа Малина хотоос эхлүүллээ

Өмнөд Солонгосын жүжигчин Пак Ын Бин амьдралынхаа Азийн анхны фен уулзалтын аялан тоглолтоо хийх гэж байна.
Түүний гол дүрд тоглосон 'Extraordinary Attorney Woo' хэмээх цуврал кино нь Солонгос төдийгүй дэлхийн өнцөг булан бүрд хүрч алдартай болсон билээ.
Энэхүү киног Тэмпл Грандин гэх бодит хүнээс сэдэвлэсэн байдаг. Тэрээр АНУ-ын эрдэмтэн бөгөөд аутизмтай хэмээн оношлогдож байсан юм. Аутизмтай хүмүүсийн тухай бусад хүний хэвшмэл ойлголт, үзлийг халахад тэрээр ихээхэн нөлөө үзүүлсэн аж.
Пак Ын Бин-ийн анхны Азийн фен уулзалтын аялал '2022 Park Eunbin Asia Fan Meeting Tour' нь 11 дүгээр сард Бангкок, Сингапур, Токио хотод болох бөгөөд өчигдрөөс /2022.10.23/ Манила хотод эхэлжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ