ВИДЕО: Экологийн идэвхтнүүд Клод Монегийн бүтээлд халджээ
"Сүүлчийн үе" эсэргүүцлийн бүлгийн экологийн хэт даврагчид Постадм дахь "Барберини" музейд байх Клод Монегийн зураг руу төмсний нухаш цацаж, үүний дараа өөрсдийгөө хананд наажээ.
Энэ бүлгийнхэн цаг уурын өөрчлөлттэй тэмцэх тал дээр илүү үр дүнтэй арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг шаардан, улмаар суут зураачийн бүтээл рүү ийнхүү халдсан байна. Орон нутгийн эрх баригчид энэ үйлдлийг "балмад хэрэг" хэмээн нэрлээд экологийн хэт даврагчид цаг уурыг хамгаалах тал дээр "тус биш ус болж байгаа" хэмээн мэдэгджээ.
Экологийн хэт даврагчдын энэ үйлдлийн улмаас суут зураачийн зураг гэмтээгүй байна. Учир нь 111 сая еврогоор үнэлэгддэг энэ бүтээлийг шилээр хамгаалсан байдаг аж. Энэ төрлийн хэрэг хэдэн өдрийн өмнө Лондонд хотод ч гарсан юм. Тодруулбал, 10 дугаар сарын 14-ний өдөр байгаль хамгаалах өөр нэг хөдөлгөөний идэвхтнүүд Лодонгийн Үндэсний галерейд байх Винсент ван Гогийн "Наран цэцэг" бүтээл рүү лоолийн шөл цацсан байна. Энэ бүтээлийг мөн л шилээр хамгаалсан байдаг тул гэмтээгүй гэж музейн захиргаа мэдэгджээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ