Ейск хотод орон сууцны дээрээс унасан онгоцны ослын шалтгааныг тогтоожээ

Өнгөрсөн долоо хоногт Оросын Краснодар хязгаарын Ейск хотод Су-34 байлдааны онгоц орон сууцны дээрээс унаж, улмаар олон хүний амь нас хохирсон харамсалтай хэрэг гарсан.
Ейск хотод Су-34 бөмбөгдөгч онгоц осолдсоны шалтгааныг тогтоосон байна. ТАСС агентлагийн мэдээлснээр, онгоцны хөдөлгүүрт хоёр шувуу орсны улмаас онгоц осолджээ. Онгоцны хэлтэрхийнд үзлэг хийх үеэр цахлай шувууны үлдэгдлийг илрүүлсэн байна. "Энэ нь онгоцны нэг хөдөлгүүр шатахад нөлөөлж, улмаар онгоц сүйрэх шалтгаан болсон" хэмээн хүчний байгууллага дахь эх сурвалж ТАСС агентлагт мэдээлжээ.
Эргэн сануулахад, Су-34 онгоц 10 дугаар сарын 17-ны өдөр Ейск хотын орон сууцны хороололд унасан юм. Ослын улмаас 15 хүн амиа алдсан бол онгоцны хоёр нисгэгч хоёулаа амжин газардаж чадсан байна. Харин өчигдөр буюу 10 дугаар сарын 23-ны ням гарагт Эрхүү мужид өөр нэг байлдааны онгоц осолдож, хоёр нисгэгч хоёул амиа алдсан бол энгийн иргэд гэмтэж бэртээгүй аж.
ВИДЕО: Эрхүү мужид унасан Су-30 онгоцны хоёр нисгэгч амиа алджээ
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ