Хятадын эдийн засгийн өсөлтийн хэмнэл хурдасжээ

Коронавирустэй тэмцэх хатуу арга хэмжээнийх нь улмаас эдийн засаг нь саарна гэж шинжээчид таамаглаж байсан ч Хятадын эдийн засгийн өсөлт 2022 оны гуравдугаар улиралд 3,9 хувьд хүрчээ.
CNBC агентлагийн мэдээлснээр, Хятадын гадаад худалдааны эргэлт нэгээс есдүгээр сард 4,75 их наяд долларт хүрч, 8,7 хувиар өссөн байна. Экспорт 12,5 хувиар, харин импорт 4,1 хувиар өсжээ. Хоёрдугаар улиралтай харьцуулахад ДНБ 0,4 хувиар өссөн байна. Харин нийтдээ он гарснаас хойш эдийн засаг нь гурван хувиар өсжээ.
Хэдийгээр эдийн засаг нь өсөлттэй гарсан ч Хятад улс 5,5 хувийн өсөлттэй байна гэж таамаглаж байлаа. Эдийн засгийн өсөлт саарахад "тэг ковид" бодлого, хөл хориотой холбоотой арга хэмжээнүүд нөлөөлж байгаа юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ