Данийн улс төрийн намын даргаар хиймэл оюун ухаан ажиллаж байна

img

Данид улс төрийн намын даргаар хиймэл оюун ухааныг томилсон талаар тус улсын  Jullands-Posten хэвлэл мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, хэсэг зураачид өнгөрсөн хавар байгуулсан Синтетик намыг Лидер Ларс нэртэй хиймэл оюун ухаан даргалдаг гэнэ. Энэ хиймэл оюун ухааныг Данийн парламентад нэг ч суудал авч байгаагүй бүх намын 1970-аад оноос хойших бүхий л бодлого дээр тулгуурлан программчилжээ. 

 

Синтетик намаас гаргасан саналуудын дунд сарын орлогыг 13700 долларт хүргэх, сайд нарын танхимын бүрэлдэхүүнд интернет, IT-ийн хамтарсан салбарыг байгуулах зэрэг санал багтдаг аж. Синтетик нам Данийн парламентад багтах ямар ч боломжгүй гэнэ. Учир нь тус улсын хуулиар, сонгуульд өрсөлдөхийн тулд аливаа нам өөрийг нь дэмжсэн 20 000 гарын үсэг цуглуулах ёстой бол шинэ Синтетик намыг дэмжсэн гарын үсэг ердөө 11 байгаа аж.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

шал тэнэг
2022-10-25