Жүжигчин Лесли Жордан 67 насандаа таалал төгслөө

Хошин шогийн жүжигчин Лесли Жордан даваа гарагт /2022.10.24/ Калифорни мужийн Холливудад автомашины ослоор нас баржээ.
Жордан удаан үргэлжилсэн "Уилл ба Грейс" sitcom дээр Беверли Леслигийн дүрийг бүтээсэн төдийгүй "American Horror Story", "Call Me Kat" зэрэг кинонуудад тоглосноороо алдрын зэрэгт хүрсэн нэгэн байсан билээ.
Жордан Теннесси мужид өссөн бөгөөд тэндээ Өмнөд Баптист сүмд явдаг байв. Тэрээр өсөж томроод өөрийгөө ижил хүйстэн гэдгийг мэдээд сүмд явахаа больсон гэдэг.
Түүнийг карьерийнхээ оргил үед ийнхүү таалал төгссөнд харамсаж буйгаа фенүүд нь илэрхийлжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ