Дэлхийн банк Украины эдийн засагт 500 сая долларын нэмэлт тусламж үзүүлжээ

Дэлхийн банк Украинд 500 сая долларын нэмэлт тусламж үзүүлжээ. Энэ мөнгөөр байлдааны ажиллагааны дүнд үүссэн зардлуудыг нөхнө гэж Ройтерс агентлаг мэдээлсэн байна.
Украины эдийн засагт дэмжлэг үзүүлэхээр санхүүгийн тусламж үзүүлэх талаар есдүгээр сарын 30-ны өдөр зарлаж байсан юм. Энэ тусламжийн хөрөнгийг Их Британийн тэтгэлгээр олгох аж.
Үүнээс өмнө Украинд 11 тэрбум долларын тусламжийг Дэлхийн банк олгосон юм. Энэ хөрөнгийг олон улсын санхүүгийн байгууллагуудын төсөл болон сангаар дамжуулан Украинд олгожээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ