DPA: Германы Ерөнхийлөгч Украинд очжээ

img

Германы Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер өнгөрсөн долоо хоногт Украинд айлчлахаар төлөвлөж байсан ч Германы холбогдох байгууллагууд түүний аюулгүй байдалд санаа зовнин, улмаар айлчлалыг цуцалж байсан. Тухайн үед айлчлалыг хэдэнд товлохоор зэхэж байгаа талаарх мэдээлэл гараагүй ч Штайнмайер "ойрын үед айлчилна гэдэгтээ найдаж байна" хэмээн мэдэгдэж байв. 

 

Штайнмайер ийн хэлсэн үгэндээ хүрч, 10 дугаар сарын 25-ны мягмар гарагт Киевт очжээ. Тэрбээр Киевт Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй уулзана гэж Германы DРА агентлаг мэдээлсэн байна. Эх сурвалжийн мэдээлснээр, Германы Ерөнхийлөгч мягмар гарагийн өглөө галт тэргээр Киевт ирсэн бөгөөд өнөөдөр үдэш Зеленскийтэй уулзах аж. 

 

Энд дуулгахад, Штайнмайер өнгөрсөн пүрэв гарагт Киевт айлчлах төлөвлөгөөтэй байсан ч айлчлалаа тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан юм. Германы Гадаад хэргийн яам, Дотоод хэргийн яам, Холбооны цагдаагийн газар болон төрийн бусад байгууллагууд Ерөнхийлөгчийнхөө аюулгүй байдалд санаа зовнисны улмаас ийнхүү айлчлалаа хойшлуулах шаардлагатай болсон гэж Германы хэвлэлүүд мэдээлж байв.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Souza Selma:
Everyday news reveals Millions of people have lost their wealth to Bitcoin scam which is now so rampant. You can restore the funds those scammers took from you. Bitcoin recovery is one aspect which everyone needs to be careful about. Because I was once a victim of this before, not everything you see on the Internet is real, you need to be very careful cause some people get scam by fake investment platform and go ahead looking for recovery agency to get back there money in the process they get scam again, but a friend recommended a perfect recovery company who help to get this fixed and work out. So today I am glad to recommend the company to whoever lost his or her Bitcoins or cryptocurrency. I would strongly love to recommend Geo Coordinates Hacker. Contact their experts today and they will help you recover your losses. Contact: Email geocoordinateshacker@proton.me. Email: geovcoordinateshacker@gmail.com I hope and pray this info will help you get your money back.
2023-12-13