ОХУ, Беларусийн элчин сайд нарыг Нобелийн шагнал гардуулах ёслолд урихгүй

img

Энэ сарын 3-10-ны өдрүүдэд Шведийн нийслэл Стокгольм болон Норвегийн нийслэл Осло хотуудад Нобелийн шагналтнуудын нэрсийг зарласан. Нобелийн шагналын эздэд шагналыг нь гардуулах ёслол 12 дугаар сарын 10-ны өдөр болох юм.

 

Нобелийн шагнуулах гардуулах ёслол Шведэд болж, энэ арга хэмжээнд тус улсад үйл ажиллагаа явуулж буй бүхий л орны дипломат төлөөлөгчийн газруудаас зочин урьдаг уламжлалтай. Харин энэ жил шагнал гардуулах ёслолд ОХУ, Беларусийн элчин сайд нарыг урихгүй байх шийдвэрийг Нобелийн сан гаргажээ. Энэ шийдвэр нь Украинд болж буй дайнтай холбоотой гэж Нобелийн сан онцолсон байна.

 

Харин Орос, Беларусийн төлөөлөгчид энэхүү алдар хүндтэй шагналын эздийн дунд багтаж байгаа. Тодруулбал, Оросын дээд шүүх татан буулгасан, Оросын хүний эрхийг хамгаалах "Мемориал" нийгэмлэг, жил гаруй хугацаанд хоригдож буй Беларусийн хүний эрхийг хамгаалагч Алесь Беляцкий нар Нобелийн Энх тайвны шагналтнуудын тоонд багтаж байгаа юм. Түүнчлэн энэ шагналын эзнээр Украины "Иргэний эрх чөлөөний төв" хүний эрхийн байгууллага тодорчээ. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ