Украины дайнд алдаа гаргасныг нь Путинд хэлсэн ойрын хүн нь хэн байв

img

Оросын олигархи, "Группа Вагнера" хувийн цэргийн компанийг үүсгэн байгуулагч, Путиний ойрын хүрээллийн хүн гэгддэг Евгений Пригожин Владимир Путинтэй уулзах үеэрээ Оросын цэргийн удирдлагыг шүүмжилж, тэднийг муу командалдаг, фронт дээрх үйлдлүүд нь чадваргүй хэмээн буруутгасан гэнэ. Энэ талаар Америкийн нэрээ нууцалсан албан тушаалтнуудаас авсан эх сурвалжтайгаар Вашингтон Пост сонин бичжээ. 

 

Вашингтон пост сонин энэ сарын эхээр гаргасан нийтлэлдээ Украин дахь дайнд алдаа гаргаж, бүтэлгүйтэж байгаа талаар Путиний ойрын хүрээллийн хүн Путинд хэлсэн талаар онцолж байв. Гэхдээ тухайн үед чухам хэн Путинд ийн хэлсэн талаар мэдээлээгүй. Харин энэ удаад Путинд алдааг нь хэлж өгсөн ойрын хүрээллийн хүн нь Пригожин байсан гэж мэдээлжээ.

 

Вашингтон пост сонины бичсэнээр, Оросын Батлан хамгаалах яам "Вагнера" бүлэгт хэт их найдаж байгаа, гэсэн ч байлдааны даалгавар биелүүлэхэд шаардлагатай санхүүгийн дэмжлэг, нөөц олгохгүй байгаа гэж Пригожин Путинд өгүүлсэн гэж Америкийн тагнуулын албаны илтгэлд дурдсан байна.

 

Пригожин өмнө нь ч Оросын армийн удирдлагыг олон нийтийн өмнө шүүмжилж байлаа. Гэхдээ энэ удаад Путинтэй биечлэн уулзах үеэрээ Оросын цэргийн удирдлагыг шүүмжилсэн нь Пригожиний нөлөөлөл хэрхэн өсөж байгааг илтгэнэ гэж Вашингтон пост сонин онцолжээ.

 

Дайн эхэлснээс хойш олон нийтийн сүлжээгээр цэргүүд хангалт муу байгааг шүүмжилсэн бичлэгүүд олонтаа гарч байсан. Энэ бичлэгүүдийг цацсан цаад эзэн нь гагцхүү Пригожин байсан, ингэснээр тэрбээр хувийн цэргийн компанийнхаа санхүүжилтийг нэмэгдүүлэхийн тулд Кремльд дарамт шахалт үзүүлэх зорилготой байсан гэж Америкийн тагнуулын алба үзэж байгаа аж. 

 

Вашингтон пост сонины сэтгүүлчид Путинтэй уулзсан асуудлаар Пригожиноос тайлбар хүсэхэд тэрбээр "сүүлийн үед Путинтэй уулзаагүй, ойрын үед ч уулзах төлөвлөгөөгүй" хэмээн хариулжээ.

 

Түүнчлэн "Би  Украинд сөргөлдөөн эхэлснээс хойш ОХУ-ын Зэвсэгт хүчний удирдлагыг шүүмлжээгүй. Тиймээс ямар ч тайлбар өгч чадахгүй.Цэргийн шинжээч биш тул Оросын зэвсэгт хүчний ажлыг шүүмжлэх эсвэл магтах эрхгүй"  хэмээн Пригожин мэдэгджээ. Мөн цэргүүд зэр зэвсэг болон хоол хүнсний хангамжтай холбоотой гомдол гаргаж байгаа талаарх бичлэгийг олж үзээгүй хэмээсэн байна. 

 

Пригожин, Путин нар үнэхээр уулзсан эсэх талаар "Вашингтон пост" сонини Оросын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песковоос лавлахад тэрбээр тайлбар өгөхөөс татгалзжээ.

 

"Вашингтон пост" сонины нийтлэлд Путин, Пригожин нарын уулзалтаас гадна Пригожин, Оросын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу нарын хооронд сөргөлдөөн даамжирч байгаа талаар бичсэн байна.

 

Цэрэг дайны ажиллагааны явцад Пригожин, Чечений тэргүүн Рамзан Кадыров нарын хүмүүс олны өмнө тодрон гарч ирж байгаа нь Оросын зарим улс төрчдийн дургүйцлийг төрүүлж байгаа гэж Оросын нэрээ нууцалсан албан тушаалтан "Вашингтон пост" сонинд ярьжээ. "Энэ бол Орос биш. Энэ бол дундад зууны зарчим дээр тулгуурласан гэмт бүлэглэл" хэмээн тэрбээр өгүүлээд, тэднийг өөрсдийн дүрмээр тоглодог луйварчид гэж улс төрчид үзэж байгааг онцолжээ. 

 

Энд дуулгахад, Евгений Пригожин өмнө нь "Вагнера" хувийн цэргийн компанитай холбоотой гэдгээ үгүйсгэж, энэ компанийн эзэн нь Пригожин гэж бичсэн сэтгүүлчийг шүүхэд өгч байлаа. Харин 2022 оны есдүгээр сарын сүүлээр тэрбээр энэ компанийг үүсгэн байгуулагч гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. Мөн гагцхүү вагнерчуудын ажиллагааны ачаар Луганскийн нисэх буудал болон өөр олон нутаг дэвсгэрийг чөлөөлөх боломжтой болсон хэмээн Пригожин мэдэгдэж байв.Түүний хувийн цэргийн компанийн хөлсний цэргүүд Сири зэрэг Оросын явуулсан цэргийн тусгай ажиллагаанд оролцож байсан гэх бөгөөд Украины дайнд олноороо оролцож байгааг илтгэх мэдээлэл гарсаар байгаа юм. Мөн Оросын хорих ангиудаар Пригожин биечлэн явж, хоригдлуудыг цэрэгт элсүүлэхээр ятгаж, "одоо хөлс мөнгөтэй дээр нь яв, үгүй бол хожим нь ямар ч үнэ хөлсгүй дайнд явахаас аргагүй болно" гэх зэргээр ятгаж байгаа бичлэг тархаж байлаа. 

 

ВИДЕО: Путиний итгэмжит этгээд хоригдлуудыг цэрэгт татахаар хорих газруудад биечлэн очиж байна

Г.Бямбасүрэн 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Сербийн Милошевич очоод шоронд үхсэн байдаг шүү
2022-10-26
КккКк:
Кк тэр шүүх энэ тэр дээр чинь жижиг гарууд очдог болохоос том гүрний удирдагч очдоггүй юм!!! Мөрөөдөхөд мөнгө төлөх биш үргэлжлүүлээд мөрөөдөөд бай...
2022-10-26
Сербийн Милошевич очоод шоронд үхсэн байдаг шүү
zotsin:
unheer tiim bn daa
2022-10-26
Сүүгий:
Украйныг удаан хугацаагаар санхүүжүүлэх асуудал хүндрэлд орох байх. Эхнээсээ эсэргүүцэлтэй тулгараад байгаа.
2022-10-26
Айхтар хүн байна шүү, бурхан минь яахаас ч буцахгүй. Нэг хэсэг Шойгуг Путины эсрэг гээд бичээд байсан энэ нөхөр байх нь, оронд нь очих бодол байсан байх даа. Путин ямар ч байсан бас ийм хүмүүст амархан автчихгүй л юм байна
2022-10-26
Одоо бүх зүйл өнгөрсөн эцсийн дүндээ пүтлер гаагийн шүүх дээр дүүжлүүлж, орос дахин задрах дээрээ тулсан
2022-10-26
КккКк:
Кк тэр шүүх энэ тэр дээр чинь жижиг гарууд очдог болохоос том гүрний удирдагч очдоггүй юм!!! Мөрөөдөхөд мөнгө төлөх биш үргэлжлүүлээд мөрөөдөөд бай...
zotsin:
unheer tiim bn daa
Хэн хэлэхэв дээ:
Уг хүн нь КГБ ын тагнуул болохоор эсэргүүцсэн болгоныг юу яачихна штаа. Эмнэлгийн цонхноос ойччихно, авто осолд ороод чадхийчихнэ, хэцүүштээ. Олноороо эсэргүүцээд жагсаад ирвэл бөөнөөр нь баривчилж хориод мөнгөөр торгоно, идэвхитэнгүүдийг нь шоронд шаачихчна. Энэ чинь л дарангуйлал, энэ чинь л фашизм. Манай дүү нар нь болох орк, ояа, мояа нар ийм юм олж харахгүй л дээ
2022-10-26
Угаасаа одоо оросын түрэмгийлэгчидыг хөөж гаргах хүртэл Украйн зогсохгүй, хэдэн жил ч байлдаж магадгүй. Харин олон мянган энгийн хүн алсан, дайны гэмт хэрэгтэнээр энэ тэнэг толгой Путин болон түүний хамсаатангуудыг Нюренбергийн шүүхээр оруулж ял оноотол дэлхий зогсохгүй.
2022-10-26
Угаасаа одоо оросын түрэмгийлэгчидыг хөөж гаргах хүртэл Украйн зогсохгүй, хэдэн жил ч байлдаж магадгүй. Харин олон мянган энгийн хүн алсан, дайны гэмт хэрэгтэнээр энэ тэнэг толгой Путин болон түүний хамсаатангуудыг Нюренбергийн шүүхээр оруулж ял оноотол дэлхий зогсохгүй.
2022-10-26
Сүүгий:
Украйныг удаан хугацаагаар санхүүжүүлэх асуудал хүндрэлд орох байх. Эхнээсээ эсэргүүцэлтэй тулгараад байгаа.
дайнд бүтэлгүйтэж байгаад л газар нутагтай болжээ
2022-10-26