УНИАН: Беларусьт жолоочдыг нууцаар дайчилж байна

img

ОХУ Украинд дайн өдүүлсний дараа Оросын гол холбоотон болох Беларусь улс зэвсэгт хүчнээ бэлэн байдалд оруулахын дээр Оросын армийн зарим анги нэгтгэл Беларусийн нутгаас Украин руу орж ирж байгаа талаарх мэдээлэл гарсаар байсан. Түүнчлэн Беларусь улс Оросыг дайн хийхэд туслаж байгаа гэх мэдээлэл байнга гардаг юм. 

 

Энэ удаад, Беларусьт нууц дайчилгаа явагдаж байгаа гэх мэдээлэл гарчээ. Тодруулбал, Беларусийн нутаг дэвсгэр дээр байгаа Оросын цэргийн техникт үйлчилгээ үзүүлэхийн тулд Беларусьт жолооч болон механикчдыг дайчилж байгаа гэж Украины Үндэсний эсэргүүцлийн төв мэдээлснийг УНИАН агентлаг дамжуулсан байна. Эх сурвалжийн мэдээлснээр Гомель мужид орон нутгийн цэргийн комиссарууд цэргийн үүрэгтнүүдийн гэрээр явж байгаа гэнэ. 

 

"Беларусь Оросын цэргүүдийг бүх талаар нь дэмжсээр байна. Александр Лукашенко ОХУ-тай хамтран цэргийн бүлэглэлүүд байгуулсан талаар зарласны дараа хэд хэдэн хот дахь агаарын баазууд Оросын хяналтад орсон" гэж Үндэсний эсэргүүцлийн төвийн тайланд өгүүлжээ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ