Японы Осака муж тоглоомын донтолттой тэмцэх тогтоол баталжээ

img

Японы Осака мужийн хурал тоглоомын донтолттой тэмцэх тухай тогтоол баталжээ. Энэ нь Японд анх удаа тоглоомын донтолтын асуудлыг хууль эрхзүйн төвшинд авч үзэх баримт бичиг болж байгаа талаар NHK мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, энэ тогтоолыг хурлын томоохон фракцаас санал болгож, 10 дугаар сарын 26-ны өдөр баталсан байна. Ингэснээр Осака мужийн засгийн газар тоглоомын донтолттой тэмцэх арга хэмжээг боловсруулах  аж.

 

Түүнчлэн эдгээр арга хэмжээг санхүүжүүлэхийн тулд сан байгуулж, компаниудад энэ санд хандив өргөхийг уриалах талаар тогтоолд тусгажээ. Осака мужид Засгийн газраас явуулсан судалгааны дүнгээр энэ мужийн 98 мянга орчим хүн мөрийтэй тоглоомонд донтсон  байж болзошгүй гэсэн дүн гарсан байна. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ