Байден: Путин Украинд цөмийн зэвсэг ашиглах гээгүй л юм бол яагаад энэ талаар яриад байгаа юм
2022-10-28

ОХУ Украинд цөмийн зэвсэг ашиглах ямар ч шаардлагагүй гэж Владимир Путин мэдэгдсэн. Энэ мэдэгдлийн дараа Байден байр сууриа илэрхийлэхдээ Путин цөмийн зэвсгийн талаар ярьсан нь "аюултай" хэмээн онцолжээ. 

 

"Тэр ийм (Украинд цөмийн зэвсэг ашиглах) төлөвлөгөөгүй л байгаа юм бол энэ талаар яагаад ярьсаар байгаа юм? Тэр тактикийн цөмийн зэвсэг ашиглах талаар яагаад яриад байгаа юм? Энэ бол нөхцөл байдалд хандаж буй тун аюултай хандлага. Тэр энэ бүхнийг дуусгаад Украинаас явж мэдэх юм" хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч NewsNation сувагт ярилцлага өгөх үеэрээ мэдэгджээ.

 

Энд дуулгахад, Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Украинд "цэргийн тусгай ажиллагаа" явуулах тушаал өгснөөсөө гурав хоногийн дараа буюу хоёрдугаар сарын 27-ны өдөр Оросын цөмийн хүчнийг байлдааны онцгой дэглэмд оруулахыг тушаасан юм. Улмаар есдүгээр сард мэдэгдэл хийхдээ Оросын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд аюул заналхийлвэл ОХУ цөмийн зэвсэг ашиглах эрхтэй гэж Путин мэдэгдэж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Ene zunug dalchiganaj baij delkhiid dain degdeegeed baigaa yum
2022-11-03
Путин солиот дэлбэлэх байх, сүүлийн үед ярьж байгаа юм нь яг Гитлерийн ярьж байсан юмыг бараг давтан ярьж байгаа
2022-10-28
зочин:
мнай Xалзаадай ч үхэхийнхээ өмнө цөмийн бөмбөг дэлбэлж үзэхиймсаа гээд л тачаадаад хорхой ни гозолцоод байгаа бололтой. - Hамайг үхсэнээс хойш ертөнц яах ни хамаагүй - гэж эртний Hерон хаан гуцаж байсан.. Tэрүүн шиг мани бoтоkc шахуулсан Xалзаадай үхсэнээс хойш Oрос орон яах ни өөрт ёстой падлий ч байхгүй болжээ дээ
2022-10-28
Орос орон өнгөрчээ
2022-10-28