Байлдахаас татгалзсаны улмаас эрүүгийн хэрэг үүсгэсэн анхны тохиолдол ОХУ-д бүртгэгдлээ

Дайны цагийн үед тушаал биелүүлэхээс татгалзсан тухай эрүүгийн хэрэг үүсгэсэн анхны тохиолдол ОХУ-д гарчээ. Энэ талаар "Агора" хүний эрхийг хамгаалах бүлгийн тэргүүн Павел Чиков мэдэгдсэнийг "Эрх чөлөө" радио мэдээлсэн байна.
Мөрдөн байцаагчдын үзэж байгаагаар, хэрэгт буруутгагдаж байгаа хүн Украин руу томилолтоор явуулах тухай даргынхаа тушаалыг биелүүлээгүй, ингэснээр байлдахаас татгалзсан гэнэ.
Өмнө нь, дайны эхэн үед гэрээт алба хаагчид дайнд оролцохоос татгалзах хууль ёсны эрхтэй байсан. Харин ОХУ-д дайчилгаа зарлсаны дараа Төрийн дум Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулан, байлдахаас татгалзсан явдлыг эрүүгийн хэрэг гэж авч үзэн, энэ төрлийн хэрэгт 2-3 жилийн хорих ял оноохоор тусгасан юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ