Оросууд Москва дахь Өмнөд Солонгосын Элчин сайдын яамны гадаа цэцэг тавьж байна

img

Өнгөрсөн бямба гарагт Сөүл хотноо Halloween баяр тэмдэглэх үеэр олон хүн амиа алдсанд дэлхий даяар эмгэнэл илэрхийлсээр байна. Зарим орны иргэд тухайн орон суугаа элчин сайдын яамны гадна цэцэг авчирж тавьж байгаа гэнэ. 

 

Тухайлбал, ОХУ-ын нийслэл Москва хотод байх БНСУ-ын Элчин сайдын яамны гадаа хүмүүс цэцэг авчирж тавьж байгаа талаар КП агентлаг мэдээлсэн байна. 

 

Бямба гарагт болсон эмгэнэлт хэргийн улмаас амиа алдсан 154 хүний дотор ОХУ-ын гурван иргэн байсан нь тодорхой болсон юм. Сөүл хотын Итэвон дүүрэгт орон нутгийн цагаар 10 дугаар сарын 29-ний 20:00 цагт Хэллоуин баяр тэмдэглэхээр 100 гаруй мянган хүн нарийн гудамжинд цугларснаар шахцалдаж, хэн нэгэн нь ойролцоох бааранд алдартан сууж байгаа гэж хашгирч, бүгд тийш яарсны улмаас хүмүүс унаж, улмаар нэг нэгэн дээрээ дарагдсан байна. Амиа алдсан хүмүүсийн ихэнх нь хүүхдүүд, 20 орчим насны залуус байсан гэж хэвлэлүүд мэдээлж байгаа юм. Одоо энэ газарт сөүлчүүд цэцэг, дурсгалын зүйлс авчирж тавьсаар байгаа аж. 

 

Өмнөд Солонгост баяраар амиа алдсан 154 хүний 25 нь гадаадын иргэн байжээ

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
Aгуу Oросын 40 000 иргэн ни энд бидэнтэй хамт хар ажил хийж байна даа. Cолонгост
2022-10-31