У.Хүрэлүхийн санаачилгыг Францын Ерөнхийлөгч дагав

img

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цөлжилттэй тэмцэх хүрээнд 2030 он гэхэд тэрбум мод тарина гэж мэдэгдсэн нь олон улсын анхаарлыг ихээхэн татаж байсан. Түүнтэй мөн ижил санаачилгыг Францын Ерөнхийлөгч Эммаунэль Макрон гаргажээ. 

 

Тодруулбал, Францын Ерөнхийлөгч Эммаунэль Макрон 10 жилийн дотор нэг тэрбум мод тарина хэмээн амласан байна. Тэрбээр өнгөрсөн зун ойн түймэртэй тэмцэж байсан иргэний аюулгүй байдлын хүчний төлөөлөгчидтэй баасан гарагт уулзах үеэрээ ийнхүү мэдэгдсэн гэж  BFM дамжуулжээ. "Энэ бол хэрэгжиж болох зорилт" хэмээн Францын Ерөнхийлөгч Макрон мэдэгджээ.

 

Макроны өгүүлснээр, Франц улс зуны саруудад болсон ойн түймрийн дараа түймэртэй тэмцэх, урьдчилан сэргийлэх шинэ стратеги боловсруулах ёстой гэнэ. Түүнчлэн цаг уурын өөрчлөлттэй холбоотойгоор өнгөрсөн зуных шиг их хэмжээний түймэр дахин гарч болзошгүйг Францын Ерөнхийлөгч анхааруулжээ. Өнгөрсөн долдугаар сард Францын Жиронда мужид ойн түймрийн улмаас 19,3 мянган га ой шатсан юм. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ