Шөнийн тарифын хөнгөлөлтийг ирэх онд үргэлжлүүлнэ

img

Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор гэр хорооллын өрхийн шөнө, оройн цагаар хэрэглэсэн цахилгааны тарифыг тэглэдэг. Гэвч ирэх оны төсөвт энэ хөнгөлөлтөд шаардлагатай хөрөнгийг тусгаагүй байгаа нь шүүмжлэл дагуулж буй. 

Тэгвэл энэ асуудлыг МАН бүлэг өнөөдрийн хуралдаанаа авч хэлэлцсэн байна. Энэ талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Нийслэлийн гэр хорооллын өрхийн шөнийн цахилгааны тарифыг хөнгөлөх асуудал ирэх оны төсөвт тусгагдаагүй. Энэ чиглэлээр олон гишүүн санал тавьсан. Иймээс бүлгийн гишүүд ирэх оны төсөвт шөнийн тарифын хөнгөлөлтийг тусгах нь зүйтэй гэж үзсэн. Үүнд шаардагдах 20 гаруй тэрбум төгрөг шаардагдана. Хөрөнгийн эх үүсвэрийг төсвийн зарлага бууруулах чиглэлээр шийдвэрлэнэ" хэмээн мэдэгдлээ. 

П.ГОО

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ЗОЧИН:
ҮНЭН.ШӨНӨ АЧААЛАЛ БУУРСАН ҮЕД МАШ ХЯМДААР ЭРГҮҮЛЭЭД ОРОСТ НИЙЛҮҮЛДЭГ.ӨДРӨӨР ИД АЧААЛАЛТАЙ ҮЕД ОРОСООС ЦАХИЛГААН ИМПОРТЛОДОГ. ХАРИН ИРЭХ ЖИЛЭЭС ЦАХИЛГААН ХУРИМТЛУУРТАЙ БОЛОХООР АЖИЛЛАЖ БАЙГАА ЮМ.ШӨНИЙН ХЯМД ЦАХИЛГААНАА НӨӨЦЛӨӨД ИД АЧААЛАЛЫН ҮЕД АШИГЛАХ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ЮМ.
2022-10-31
Шанө хөнгөлөхгүй бол илүүдэл тогоо орос руу үнэгүй өгдөг гэсэн, үнэн үү