Аз таарснаа гэрийнхэндээ ч мэдэгдэхийг хүсээгүй хятад эр хүүхэлдэйн баг өмсөн хонжвороо авчээ

img

Хятадын нэгэн иргэни хонжворт сугалаанаас 30 сая доллар хожжээ. Гэсэн ч тэр гэрийнхэндээ ч энэ талаар мэдэгдэхийг хүсээгүй тул хүүхэлдэйн баг, хувцас өмсөн ирсэн талаар SCMP сонин мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, өөрийгөө Ли гэж танилцуулсан эр Гуанси-Жуанийн өөртөө засах оронд амьвдардаг бөгөөд тэндээс 80 юань буюу 11 доллараар 40 лотоны тасалбар авчээ. Үүнээс долоод нь тохирол таарсан бөгөөд хонжворын нийт дүн 220 сая юань буюу 30 сая ам.доллар болжээ. 

 

Ли гэх эр 10 гаруй жилийн туршид лотоны тасалбар аван, азаа үзэж байгаа гэнэ. Харин энэ удаад ийнхүү асар их мөнгө хожсон эр гэрийнхэндээ ч мэдэгдэхгүйн тулд хэн ч танихааргүй, хүүхэлдэйн киноны баатрын баг, хувцас өмсөн иржээ. 

 

Тэрбээр хялбар аргаар асар их мөнгө хожсоныг мэдсэн гэрийнхэн нь залхуу, ихэмсэг болно гэж эмээсний улмаас ийнхүү танигдахыг хүсээгүй гэж сэтгүүлчдэд ярьсан байна. Ли татвар төлж, буяны ажилд мөнгө хандивласныхаа дараа 171 сая юанийн хонжвор гар эдэрээ авах аж. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

80к биш 80 юань гэсэн байна. Гитадад 1 доллар 7 гаран юань байдаг шүү кэрүүлчээ кккк
2022-10-31
Yahaaraa 11 dollar 80k yuan baidin
2022-10-31
80к биш 80 юань гэсэн байна. Гитадад 1 доллар 7 гаран юань байдаг шүү кэрүүлчээ кккк