ВИДЕО: Шанхайн Диснейлендээс үйлчлүүлэгчдийг гаргалгүй гэнэт хаажээ
Даваа гарагт Шанхай хотын Диснейлендийг гэнэт хаажээ. Энэ нь коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой гэх бөгөөд энэ үед үйлчлүүлж явсан хүмүүсийг гаргалгүй, гэнэт хаасан гэж Ройтерс агентлаг мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, тухайн үед Диснейлендээр үйлчлүүлж явсан бүх хүнийг вирусийн шинжилгээ өгч, сөрөг хариу гарах хүртэл гадагш гаргахгүй байх шийдвэр гарсан гэж зарлажээ.
Шанхай хотод өнгөрсөн ням гарагт коронавирусийн халдварын тохиолдол 10 илэрсэн тул ийнхүү халдвараас сэргийлэх ажлыг дахин чангатгасан гэнэ. Одоогоос яг нэг жилийн өмнө буюу 2021 оны 11 дүгээр сард Шанхайн Диснейлендийг хоёр хоног хаах үед үйлчлүүлж явсан 30 мянга гаруй хүн түгжигдэж, бүгд шинжилгээ өгөхөөс нааш гаргахгүй гэж хотын захиргаа мэдэгдэж байв.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ