Ёнхап: Сөүлд олон хүн дарагдсаны улмаас амиа алдсан хүний тоо 156-д хүрлээ

img

Өнгөрсөн бямба гарагт Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотын Итэвон дахь давчуу гудамжинд Halloween баяр тэмдэглэхээр  100 мянга орчим хүн цугларсны улмаас хүмүүс шахалдаж, дарагдан олон хүн амиа алдсан хэрэг гарсан. 

 

Баяр тэмдэглэхээр цугласан олон шахцалдаж, хүмүүс унасны улмаас нэгэн дээрээ бүдэрч, дарагдан, амиа алдсан хүний тоо 154 болсон гэж даваа гарагт мэдээлж байсан бол мягмар гарагийн мэдээллээр энэ тоо 156 болж нэмэгдсэн гэж Өмнөд Солонгосын Ёнхап агентлаг мэдээлжээ. Амиа алдсан хүмүүсийн ихэнх нь хүүхдүүд, 20 орчим насны залуус байсан аж.

 

Сүүлийн үеийн мэдээллээр, энэ хэргийн улмаас 151 хүн гэмтэж бэртсэн, эмнэлэгт хүргэгдсэн 29 хүний биеийн байдал хүнд байгаа гэнэ. Хэллоуин баярын үеэр олон хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан тул Өмнөд Солонгос даяар 11 дүгээр сарын тавны өдрийг хүртэл Үндэстний хэмжээний гашуудлын өдөр зарласан юм. 

 

ӨМНӨД СОЛОНГОСТ БАЯРААР АМИА АЛДСАН 154 ХҮНИЙ 25 НЬ ГАДААДЫН ИРГЭН БАЙЖЭЭ

Өнгөрсөн бямба гарагийн шөнө Өмнөд Солонгосын нийслэл Итэвон дүүрэгт Halloween баяр тэмдэглэхээр олон хүн цугларсны улмаас шахцалдан, хүмүүс дарагдаж олон хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Ням гарагт аврах ажиллагаа үргэлжилж, амиа алдсан хүний тоо ч нэмэгджээ. ҮРГЭЛЖЛҮҮЛЭН УНШИХ...

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ