Тайванийн эрэг орчимд ачааны хөлөг живж, олон хүн сураггүй болжээ

img

Панамын далбаатай ачааны хөлөг онгоц Тайванийн арлын баруун эрэгт байх Жанхуа хотын орчимд живжээ. Энэ талаар Хятадын төв телевиз мэдээлсэн байна. 

 

"Панамын далбаатай, цемент зөөж явсан ачааны хөлөг онгоцны гол хөдөлгүүр ажиллагаагүй болсны улмаас Тайванийн Жанхуа хотын эрэг орчимд 10 дугаар сарын 31-ний 20:00 цагт живсэн" гэж Хятадын төв телевиз мэдээлжээ. Хөлөг дээр хөлгийн багийн 17 гишүүн байснаас тавыг нь ойролцоо явж байсан хөлөг аварсан бол 12 хүн сураггүй болжээ. 

 

Эрэн хайх, аврах ажиллагаа явуулахаар Тайванийн эргүүлийн хөлөг онгоцууд осол болсон газар руу явсан, сураггүй болсон хүмүүс олдоогүй байгаа гэж эх сурвалж мэдээлсэн байна.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ