Хятадад алдартнуудыг тамхи, эм, нэмэлт сургалт сурталчлахыг хориглолоо

img

Хятадын алдартнууд тамхи, эм бэлдмэл зэрэг хэд хэдэн нэр төрлийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг олон нийтийн өмнө сурталчилахыг хоригложээ. Энэ талаар SCMP сонин мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, БНХАУ-ын Зах зээлийн зохицуулалтын төрийн удирдах газар шийдвэр гарган, Хятадын алдартнууд бүх төрлийн тамхи, тамхин бүтээгдэхүүн, хичээлээс гадуурх сургалт, эмчилгээ, эм бэлдмэл, эмнэлгийн техник, эрүүл хоол хүнсийг сурталчилахыг хоригложээ.

 

Түүнчлэн алдартнууд сурталчилахыг хориглосон үйлчилгээний жагсаалтад санхүүгийн үйлчилгээ ч багтсан байна. Энэ журмын дагуу алдартнууд компани болон сурталчлахи бүтээгдэхүүнийхээ тухай мэдээллийг нарийвчлан шалгах шаардлагатай болсон гэнэ. Мөн улс орны ашиг сонирхол, нэр хүндэд хохирол учруулах үг, хүчирхийлэл болон зүй бус үйлдлийг сурталчилсан үг хэллэг ашиглахыг хориглосон байна. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ