Дайны улмаас уналтад орсон аялал жуулчлалын салбараа сэргээхийн тулд ОХУ визгүй болно

img

Украинд дайн өдүүлснээс хойш олон улсын хоригт орж, дэлхийн 20 гаруй орныг "нөхөрсөг бус орон" хэмээн зарлаж, төрөл бүрийн хязгаарлалт тогтоож байсан Оросын эрх баригчид дайны улмаас нэн хүнд нөхцөлд орсон эдийн засгаа аялал жуулчлалаар сэргээх төлөвлөгөө боловсруулж байна. Аялал жуулчлалын салбарыг сэргээхийн тулд гадаадын орнуудын жуулчдыг визгүй нэвтрүүлэх журам боловсруулахаар болжээ. 

 

Регнум агентлагийн мэдээлснээр, визгүй нэвтрүүлэх журмыг боловсруулах асуудлыг судлах үүргийг Оросын Ерөнхийлөгч Владимир Путин өгсөн гэнэ. Үүнд харилцан визгүй зорчих журам хамаарахгүй, өөрөөр хэлбэл аль нэг оронтой харилцан визгүй зорчих хэлэлцээ хийгээгүй байсан ч тухайн орны иргэдийг ОХУ руу визгүй нэвтрүүлэх талаар судлах үүрэг өгчээ. Энэ журамд Орос руу аялал жуулчлал, албан хэрэг болон бусад зорилгоор зорчих гадаадын иргэдийг багтаах юм байна. 

 

Түүнчлэн "нөхөрсөг" орнуудтай харилцах агаарын тээвэрлэлтийн хэмжээг нэмэгдүүлэхийг Путин үүрэг болгожээ. Путиний өгсөн үүргийн дагуу аялал жуулчлал, албан хэрэг, сургалтын зорилгоор болон спорт, соёлын арга хэмжээнд оролцох гадаадын иргэдийг Орос руу нэвтрүүлэхэд виз шаардахгүй байх журмыг холбогдох албаныхан боловсруулахаар болжээ. 

 

Түүнчлэн засгийн газар болон холбогдох байгууллагууддаа дараах саналуудыг боловсруулах үүрэг өгсөн байна. Үүнд:

 

  • "нөхөрсөг орнууд"-тай харилцах агаарын тээвэрлэлтийн хэмжээг нэмэгдүүлэх
  • "нөхөрсөг орнууд"-ын жагсаалтад багтсан орнуудын иргэдэд цахим виз олгох ажлыг сэргээх
  • олон удаагийн аяллын визний хугацааг нэмэх
  • Оросын аялалын хөлөг онгоц ашиглахтай холбоотой аялал жуулчлалын саларт тавигдах шаардлагуудыг хөнгөвчлөх.
  • 2035 он гэхэд жилд 10 сая хүн хүлээж авах чадалтай, бүтэн жилийн туршид ажиллах холбооны хэмжээний тэнгисийн амралт, сувиллын газрууд үйл ажиллагаа явуулна

  • Залуусын төрөл бүрийн төслүүдийг эх оронч, олон нийтийн ашиг тустай аялал жуулчлалын нэгдсэн хөтөлбөрт нэгтгэх

  • Цэргийн тусгай ажиллагаанд оролцогчдод аяллын эрх олгох

  • Аялал жуулчлалын компаниудаас НӨТ татвар авдаггүй болгох 

 

Эдгээр саналыг боловсруулж, гүйцэтгэхэд бэлэн болсон талаараа 2023 оны зургадугаар сарын нэгний дотор Путинд илтгэх үүрэг өгчээ. 

Путиний энэхүү санал, үүргийг хэрэгжүүлснээр ОХУ-ыг зорих гадаадын жуулчдын тоо нэмэгдэнэ гэж эрх баригчид үзэж байгаа аж. Нэн тэргүүнд, Япон, Хятад, Латин Америк, Дундад Азийн орнуудаас ирэх жуулчдын тоо нэмэгдэнэ гэж үзэж байгаагаа Төрийн Думын гишүүн Олег Матвайчев "Взгляд" сонинд ярилцлага өгөх үеэрээ илэрхийлжээ.

 

"Юун түрүүнд, Япон, Хятад, Энэтхэг, Латин Америк болон иргэд нь орос хэл мэддэг, олонх нь Орост төрөл садантай Дундад Азийн орнуудаас жуулчид ихээр ирнэ. Хятад болон япончуудын хувьд манай Алс Дорнод ихээхэн сонирхолтой бүс нутаг, тэдэнд Байгал нуур, тайг таалагддаг. Бид Байгал нуур, Камчаткийн галт уулын орчныг түшиглэн томоохон. хэмжээний аялал жуулчлалын бүс байгуулж чадвал БНХАУ-аас ирэх жуулчдын урсгал нэмэгдэнэ" хэмээн Олег Матвайчев өгүүлжээ.

 

Энд дуулгахад, дэлхий дахиныг хамарсан коронавирусийн цар тахлын улмаас Оросын аялал жуулчлалын салбар бусад орнуудын адилаар ихээхэн хохирол амссан юм. Сүүлийн гурван жилийн дотор Оросыг зорих гадаадын жуулчдын урсгал 95-97 хувиар буурсан гэж Оросын Аялал жуулчлалын салбарын холбоо мэдэгдэж байв. Цар тахал хумигдаж эхлэхтэй зэрэгцэн ОХУ Украинд дайн өдүүлснээр, олон орон Оросын эсрэг хориг тавьж, агаарын тээвэрлэлт зогсож, үүнийг дагаад жуулчдын тоо ч эрс багассан юм. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иргэн:
ЯРГАЧДЫН НУТАГ РҮҮ БҮҮ ОЧ БАРААГ НЬ БИТГИЙ ХУДАЛДАЖ АВ
2022-11-02
Уншигч:
Баахан харууд, бас хятадууд л зорчоод байж дээ, үр дүнд нь улам л хятадчлагдах биз.
2022-11-02
визгүй болгож байгаад ороод ирэнгүүт цэрэг дайчилгаанд барих гэж байгаа юм
2022-11-02
Оросын төрийн бодлогыг шүүмжилж ярих нэг өөр, оросын ард түмнийг доромжлох нь зүйд нийцэхгүй,залхуу заваан хулгайч тэнэг монглчууд гэж доромжлуулах ямар сонсогддог билээ,
2022-11-02
hahaha baihgui2, amerik yavj guilga gui.
2022-11-02
хэцүү дээ хил гааль хүнд суртал эдгээр нь
2022-11-02
Hogiin uls ruu hen yavah ve dee...
2022-11-02
"Kulit lichnosti" Putleriin honogiin too guitsej baigaam bna daa. Uhehdee uher buugaa tavij tenegteh vii dee. Araas ni Lukashenko gedeg daranguilagch oroh ni tsag hugatsaanii l asuudal.
2022-11-02
Орост кока кола бий юу. Тэгүүл очии
2022-11-02
hahaha baihgui2, amerik yavj guilga gui.
Ха ха:
Таджикууд л орост жуулчилна биз
2022-11-02
Угаасаа удахгүй орос хүнийг дэлхийн бараг бүх орон нутагтаа оруулахгүй болох гэж байна, яахав Энтхэг, Турк, Монгол гээд хэдэн орон л оруулдог үлдэх байх, одоо энэ тэнэг Путинийг хараад дургүйцээд орост очдог жуулчин гэж байхгүй, дотоододоо л оросууд аялж тэнэх байх даа
2022-11-02
Угаасаа удахгүй орос хүнийг дэлхийн бараг бүх орон нутагтаа оруулахгүй болох гэж байна, яахав Энтхэг, Турк, Монгол гээд хэдэн орон л оруулдог үлдэх байх, одоо энэ тэнэг Путинийг хараад дургүйцээд орост очдог жуулчин гэж байхгүй, дотоододоо л оросууд аялж тэнэх байх даа
2022-11-02