NEWS.ru: Чингис хааны нөмөр дор буюу оросууд Монголыг зорьж буйн шалтгаан

img

ОХУ-д есдүгээр сарын 21-ний өдөр хэсэгчилсэн дайчилгаа зарласны дараа цэрэгт татагдах залуус олноороо гадаадын орнуудыг зорьсон юм. Тэдний ихэнх нь хуурай замаар шууд хиллэдэг орнуудыг зорьсноос багагүй хувь нь Монголд ирсэн. Тэр үеэс хойш л Монгол дахь оросуудын талаар Оросын хэвлэлээр төрөл бүрийн мэдээлэл гарсаар байна. Энэ удаад NEWS.ru цахим хуудсанд нийтлэгдсэн "Чингис хааны нөмөр дор буюу оросууд яагаад Монголд суурьшиж байгаа вэ" гэсэн нийтлэлийг товчлон хүргэж байна. 

 

Монголын холбогдох байгууллага тун санаанд оромгүй тоон мэдээлэл танилцуулав. Энэ улс хэсэгчилсэн дайчилгаанаас зугтсан оросуудыг татах гол орнуудын нэг болжээ. Монголын эрх баригчдын мэдээлснээр, есдүгээр сарын 21-нээс хойш ОХУ-ын 6268 иргэн хил нэвтэрснээс 1000  орчим нь оршин суух зөвшөөрөл авах эрмэлзэлтэй байгаа гэнэ. Түүгээр ч зогсохгүй Монгол Улс урт хугацаагаар оршин суух хүсэлт өгсөн бүх орост оршин суух зөвшөөрөл өгөхөөр шийджээ. Оросууд Чингис хааны өлгий нутагт суурьших шалтгаан нь юу байв?

 

Хөрш хэдий ч танил бус газар

 

Сүүлийн үед Оросын олон мянган иргэн Гүрж, Армени, Казахстан, Киргиз, Турк, Сербийг зорьсон нөхцөлд Улаанбаатар руу нүүсэн гэх түүх нэг л дасал болоогүй үгс шиг сонсогдоно. Монгол Улс маанй хөрш хэдий ч олон хүний хувьд энэ орон танил бус газар мэт санагдсан хэвээр.

 

Оросууд ихэд яаравчлан төрөлх нутгаа орхисон, Монгол руу зугтахад сэтгэл санаа болон санхүүгээ урьдаас бэлдсэн хүн цөөн. Тиймдээ ч хөрш хэдий ч танил бус, сайн мэдэхгүй орондоо амь зуухын тулд олон хүн ямар ч ажлыг хийхэд бэлэн байхаас аргагүй болов. Цагаачлалын давлагааны улмаас Монголын олон хотод орон сууцны түрээсийн үнэ нэмэгджээ.

 

Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан орнуудтай харьцуулахад Монголын нийгэмд дасан зохицож амьдарна гэдэг орос хүнд төвөгтэй. Орос хэл болон коммунист засаглалыг энд ахмад үеийнхэн л мэдэх бөгөөд Монгол өөрөө тун залуу орон, эндэхийн оршин суугчдын дундаж нас нь 28. 

 

Оросоос цагаачилсан хүмүүс Монголд хэрхэн хөлөө олохоор хичээж байгаа талаарх төсөөллийг Улаанбаатар руу шилжихтэй холбоотой бүхий л асуудлаар ярилцдаг нэгэн чаатын харилцан ярианаас харж болно. Энэ группт Тбилиси, Ереван, Бишкек, Стамбул зэрэг хотуудад байдаг чаат группүүдээс бага гишүүнтэй, гэхдээ л энд амьдрал буцална.

 

"Цахилгаанчин, гагнуурчин мэргэжилтэй хүн ажил хайж байна" гэж Илья нэртэй гишүүн бичсэн бол "Би Эрхүүгээс ирсэн. Буриадаас ирсэн олон багш Монголд багшилдаг гэдгийг мэднэ. Гэхдээ орон тоо хаанаас хайхыг мэдэхгүй байна. Мэддэг хүн байвал мэдээлэл хуваалцаач" гэж Ирина асуужээ.

 

Ажил хайсан хүмүүсийн зэрэгцээ монголчууд ч ажлын байр санал болгосон байна. Тэдгээрийн дунд барилгын туслах өдрийн 55 мянган төгрөгийн цалинтайгаар ажилд аьвна гэсэн бол зөөгч, тогооч сурталчилгааны мэргэжилтэн хайжм байгаагаа ч монголчууд бичжээ.

 

Монгол руу зорчиход визгүй

 

Монголыг зорьсон цагаачдын урсгал ихэнх нь Буриад, Тува, Эрхүү муж гэсэн бүс нутгуудын оршин суугчдаас бүрдсэн байв. Монголыг зорьж хэсэг хугацаанд амьдарсан оросууд эх оронруугаа буцсан талаарх мэдээллийг хэвлэлүүд нийтэлж байгаа ч олноороо буцсан тохиолдол одоогоор гараагүй гэж Монгол нөхдийн нийгэмлэгийн гишүүн, дорно дахин судлаач Анастасия Цеденбал манай агентлагт ярьсан юм. Түүнчлэн Буриадаас Монголыг зорьсон залуус олноороо буцах үзэгдэл ажиглагдаагүй гэж Улаан-Үдийн хүний эрхийг хамгаалагч Надежда Незавкина мөн өгүүлжээ.

 

"Хүмүүс Монголд хүндрэлтэй нүүр тулсан. Нутгийн иргэдтэй зөрөлдсөн тохиолдол ч гарч байгаа. Гэхдээ энэ бол хүмүүс ийм олноор зорчиж байгаа нөхцөлд аграх л үзэгдэл. Гадаадыг зорьсон хүмүүс олноороо буцаж байгаа гэх мэдээлэл үнэндээ хэт дэвэргэсэн мэдээлэл. Оросын талаас нарийн шалгаж байгаа тул Буриадаас Монголыг чиглэсэн урсгал саарсан. Гэхдээ л хүмүүс явсаар л байгаа" хэмээн Надежда Незавкина өгүүлжээ.

 

Түүний өгүүлснээр, буриадууд оросуудаас илүү Монгол руу явах дуртай байгаа гэнэ. Оросууд энэ орныг дамжин өнгөрөх цэг гэж харж байгаа бол буриадууд үлдэх сонирхолтой байгаа аж. Учир нь хэл, соёл нь ойролцоо тул Монголд дасан зохицоход буриадуудын хувьд тийм ч хүнд биш гэж шинжээчид үзэж байгаа юм.

 

"Гэхдээ орос хүний хувьд ч хэл болон соёлын ялгаа тийм ч том бэрхшээл болохгүй. Орчуулагч хөлслөх боломж үргэлж л байдаг, мөн өөрсдөө ч тухайн нийгэмд уусалгүй, харин дасан зохицож, соёлын нэг орчинд нэгдэх боломжтой юм. Магадгүй, яваандаа Монгол дахь оросуудын шинэ үе гарч ирэхийг бид харах байх. Анх Оросын худалдаачид Монголтой худалдаа наймаа эрхлэх боломжтой болсон XIX зууны хоёрдугаар хагасаас эхлэн Монголд оросууд амьдрах болсон юм. Тухайн үед Өргөөд Оросын консулын газар байгуулагдаж, үнэн алдартны сүм баригдаж, ХХ зууны эхэн гэхэд нутгийн оросуудын тоо хэдэн мянгаар тоологдож байлаа" хэмээн Цэдэнбалын ач, Дорно дахин судлаач Анастасия Цеденбал NEWS.ru сонины сэтгүүлчдэд ярьжээ.

 

Жаахан ч атугай монгол хүн болох

 

Оросуудын олонх, тэр дундаа ахмад үеийнхэн хуучин социалист лагерийн ёсоор Монголыг "дүү" гэж хүлээж авдаг. ЗХУ-ын үед Бүгд Найрамдах Монгол Улсыг "холбооны 16 дахь орон" гэж хошигнон нэрлэдэг байлаа. Гэхдээ түүнээс хойш 30 гаруй жил өнгөрч, энэ хугацаанд Монгол улс танигдахын аргагүй өөрчлөгджээ.

 

Монголд ирсэн оросууд энэ орныг өөрийн өнгө аястай, өөрийн гэсэн ахуйтай Азийн орон гэдгийг мэдээд ихэд гайхширдаг талаар Asia Russia Daily агентлагийн редактораар олон жил ажилласан сэтгүүлч Жанна Идымова өгүүлжээ.

 

"Монголчууд бусдаас өөр, өөрсдийн гэсэн ахуйтай, хараат бус, зан байдлын хувьд чөлөөтэй гэдгийг оросууд анх хараад ихэд гайхдагийг би ажигласан. Гэхдээ мэдээж ихэнх оросууд монголчууд сайхан сэтгэлтэй гэдгийг онцолдог. Биеэ зөв зохистой авч явж чадвал эндэхийн ард түмэн хэнийг ч байсан хүндэтгэнэ. Харин хүн бүр ингэж биеэ зөв авч явж чаддаггүй нь өөр асуудал. Гол нь чи багахан ч атугай монгол хүн болоход бэлэн үү гэдэгт л асуудал байгаа юм. Учир нь монголчууд чамд тав тухтай байлгах үүднээс орос хүн болно гэж байхгүй. Тэд "орос ах" гэж хандан, найр тавина гэж үгүй. Энэ бол шинэ үеийн түүхэндээ 100 жилийн өмнө л олж авсан тусгаар тогтнолоороо бахархаж, түүнийгээ үнэлдэг ард түмэн. Монгол хүн болж чадсан оросууд л Монголд үлдэнэ. Надад Москвагаас ирсэн нэг танил бий. Тэр их сургуульд элссэн, монгол хэл сурч байгаа, эндээс явах хүсэлгүй байгаа гэсэн. Түүний хувьд энд бүх зүйл сайхан байгаа" хэмээн Жанна Идымова ярьжээ. 

 

Шинжээчдийн таамаглаж байгаагаар, Монголыг зорих оросуудын цагаачлалын "хоёр дахь давалгаа"-ны цөмийг чухамхүү өндөр технологийн компани, IT салбар, газрын ховор элемент олборлох байгууллагуудын төлөөлөгчид бүрдүүлэх бололтой. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Zocnin:
Orosuud mongold ideeshiguidee Tegeed yawaad l ogno Ter boltol nairsag bwal bolnodoo .daraa orost ocnihod nuurtei bna shuudee
2022-11-02
зочин:
янкан оросуудад монголд ямар ч зай байхгүй
2022-11-02
Dvv hvv ch ch goy hllee
2022-11-02
зочин:
Воkзал, талбай дээр маяглаад л оросоор чанга дуулсан согтуу монгол хүүхнүүд ( 40-50 настай үнээнүүд) их тааралдах юм. Өөрсдийгөө орос хэлтэй учраас л Mонгол дах цорын ганц дээд төрөлтөн, Aри цустан гэж үздэг бололтой. местны оросын шээсүүд чин..
2022-11-02
Dvv hvv ch ch goy hllee
Монгол хүн:
хэн нэгнээс түрүүлж олж авсан мэдээллээ тавихдаа бас алдаагүй оруулж бай. бөөн алдаатай бичих юм
2022-11-02