Шанхай экспод дэлхийн 145 орон оролцоно

Хятадын Шанхай хотод болох Олон улсын импортын ЭКСПО арга хэмжээнд дэлхийн 145 орон, бүс нутаг, олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцохоор болжээ. Энэ талаар зохион байгуулагчдаас авсан эх сурвалжтайгаар Синхуа агентлаг мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр тав дахь удаагийн Шанхай Экспод дэлхийн хамгийн том компаниудыг эрэмбэлдэг Fortune Global 500 жагсаалтад багтсан 284 компани, салбарын тэргүүлэгч компаниуд оролцох аж. Энэ онд экспогийн хүрээнд шинээр үр тариа болон хиймэл оюун ухаанд зориулсан үзэсгэлэнгийн бүсүүд байгуулах бол арга хэмжээнд дээр олон зуун шинэ бүтээгдэхүүн, технологи, үйлчилгээг танилцуулах юм байна.
Тав дахь удаагийн Шанхай экспо 11 дүгээр сарын 5-10-ны хооронд явагдах юм. Импортод зориулсан дэлхийн анхны төрийн хэмжээний энэхүү үзэсгэлэнг 2018 оноос хойш тогтмол зохион байгуулж байгаа аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ