"Хойд Солонгосын пуужин Японы дээгүүр ниссэн" гэх мэдээллийг Япон няцаалаа

Пүрэв гарагийн өглөө Хойд Солонгос дахин пуужин харваж, энэ пуужин Японы нутаг дэвсгэр дээгүүр нисэж, улмаар Японы зүүн хойд нутагт түгшүүр зарласан гэх мэдээлэл гарсан.
Хойд Солонгос пуужин Японы нутаг дээгүүр нисэж, Японы хойд хэсэгт түгшүүр зарлав
Энэ мэдээллийг Японы тал няцаасан байна. Тодруулбал, Японы Батлан хамгаалахын сайд Ясуказу Хамада сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө, пүрэв гарагт Хойд Солонгос харвасан пуужин Японы нутаг дээгүүр нисэж өнгөрөөгүй хэмээн онцолжээ. Дээд өндөр нь 2000 км байсан, 750 км замыг туулсан пуужингийн нислэгийн талаарх мэдээллийг нарийвчлан судалсны эцэст ийм дүгнэлтэд хүрсэн гэж Японы Батлан хамгаалахын сайд мэдэгдсэн байна.
Ёнхап агентлагийн мэдээлснээр, пүрэв гарагийн өглөө Хойд Солонгос тив алгасах баллистик пуужин нэгийг, мөн алсын тусгалтай хоёр баллистик пуужин хөөргөсөн байна. Үүнээс нэг өдрийн өмнө, лхагва гарагт БНАСАУ 17 пуужин харвасны дээр артиллерээр буудсан юм. Ийнхүү Хойд Солонгосын зүгээс удаа дараа өдөөн хатгалга гарч байгаа нь АНУ, Өмнөд Солонгосын хамтарсан Агаарын цэргийн хүчний сургуулилалттай холбоотой бөгөөд сургуулилалт эхэлсэн тохиолдолд БНАСАУ хариу арга хэмжээ авна гэж мэдэгдэж байв.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ