Трансжендерүүдийг гоо бүсгүйн тэмцээнд оролцохыг хориглосон шийдвэрийг АНУ-ын шүүх хэвээр үлдээв

img

"АНУ-ын мисс" гоо бүсгүйн тэмцээн зохион байгуулагч компани трансжендер эмэгтэйчүүдийг тэмцээнд оролцуулах үүрэг хүлээх ёсгүй гэж АНУ-ын давж заалдах шатны шүүх тогтоожээ. Трансжендер эмэгтэйчүүд оролцох нь "эмэгтэй хүний гоо үзэсгэлэнгийн талаарх үзэл бодлыг илэрхийлэхэд саад болно" гэж шүүгчид үзсэн талаар Ройтерс агентлаг мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, трансжендер идэвхтэн Анита Грин дээрх асуудлаар Сан-Францискогийн шүүхэд ханджээ. Тэрбээр гоо бүсгүйн тэмцээнд гагцхүү "төрөлхий эмэгтэй хүмүүсийг оролцуулах" бодлого нь Орегон мужийн ялгаварлан гадуурхах тухай хуулийг зөрчиж байна гэж үзэн шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Анита Грин энэ тэмцээнд оролцох гэсэн ч татгалзсан хариу авсныхаа дараа 2021 онд тэмцээнийг зохион байгуулагчдыг шүүхэд өгчээ. 

 

Харин шүүгчид зохион байгуулагчид оролцогчдод тавигдах шаардлагуудыг тогтоож, эмэгтэй хүний гоо үзэсгэлэнгийн талаарх байр сууриа илэрхийлэх нь зөв гэж үзсэн байна. Ингэснээр, 2021 онд гаргасан Холбооны шүүхээс трансжендер идэвхтний нэхэмжлэлийг хүчингүй болгосон шийдвэрийг баталжээ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ