
Өнгөрөгч бямба гаригт Дархан-Уул аймагт болсон дэлбэрэлтийн шалтгаан, хохирлыг тогтоохоор аймгийн засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсэг, Онцгой байдлын ерөнхий газар, МХЕГ, ШУТИС-иас бүрэлдэхүүнтэй багууд болон орон нутгийн мэргэжлийн байгууллагууд ажиллаж буй. Мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт 14 хоногийн дараа гарах юм байна.
Тухайн үед дэлбэрэлтийн улмаас уг байрны хана хэд хэдэн газраа цуурсан талаар мэдээлж байсан. Харин өчигдрөөс цууралт нэмэгдэж эхэлсэн тул уг байрны 4,5,6 дугаар давхруудад тулгуур бэхэлгээ хийхээр 130 гаруй хүн ажиллаж байгаа аж.
Тус байрны оршин суугч 32 өрхийн, 113 хүнийг 15 дугаар цэцэрлэгийн байранд түр байрлуулахаар ажлын хэсэг шийдвэрлэсэн боловч тэд өөрсдийн хүсэлтээр тэнд орохоос татгалзсан байна. Өнөөдрийн байдлаар
тус байрны 18 тоотын 18 м/кв өрөөнд 9ш, 22 тоотын 18 м/кв өрөөнд 36 ш, 12 м/кв өрөөнд 9 ш, нийт 54 ш тулгуур хийсэн байна.
Н.Дэлгэр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ