АНУ бодлогын хүүгээ өсгөлөө

img

Америкийн төв банк инфляцитай тэмцэх шийдэмгий алхмуудыг ээлж дараалан хийсээр байна. Есдүгээр сард 6,2 хувьтай байсан инфляцитай тэмцэх олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаагийн дотор бодлогын хүүгээ өсгөхөөр болжээ. 

 

Ройтерс агентлагийн мэдээлснээр, бодлогын хүү 3,75 хувь байсныг 4 хувь болгон өсгөхөөр болсон талаар АНУ-ын Холбооны нөөцийн систем зарласан байна. Бодлогын хүүг цаашид ч өсгөж болзошгүй бөгөөд инфляцийг эргүүлэн 2 хувьд хүргэхийн бодлогыг баримтална гэж Холбооны нөөцийн системийн дарга Жером Пауэлл мэдэгджээ. 

 

Энэ удаад бодлогын хүүг өсгөсөн нь 2022 оны гуравдугаар сараас хойш бодлогын хүүг нэмэгдүүлсэн зургаа дахь, сүүлийн 15 жилийн туршид хамгийн ихээр өсгөсөн тохиолдол болж байна. Ийнхүү бодлогын хүүг өсгөснөөр АНУ-д төдийгүй дэлхийн олон оронд зээлийн өртөг нэмэгдэнэ, АНУ-ын эдийн засаг өсөх хэдий ч дараагийн удаад бодлогын хүүг өсгөвөл ирэх онд хямралд орж болзошгүй гэж шинжээчид үзэж байгаа аж. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ