Канад Хятадын хөрөнгө оруулалтыг аюулгүй байдалд заналхийлнэ гэж үзэж хоригложээ

Үндэсний аюулгүй байдалд заналхийлэх тул чухал ашигт малтмал олборлох Канадын компаниудад оруулах хөрөнгө оруулалтаа цуцлахыг Канадын эрх баригчид Хятадын гурван компаниас шаарджээ. Энэ талаар Канадын Инноваци, шинжлэх ухаан, аж үйлдвэрийн сайд Франсуа-Филипп Шампаниас авсан эх сурвалжтайгаар Ройтерс агентлаг мэдээлсэн байна.
"Канад улс гадаадын шууд хөрөнгө оруулалтыг дэмждэг ч үндэсний аюулгүй байдал, чухал ашигт малтмалын нийлүүлэлтэд хөрөнгө оруулалт аюул заналхийлж байгаа бол бид шийдэмгий хөдлөх ёстой" хэмээн Шампань мэдэгджээ. Түүнчлэн, хөрөнгө оруулалтыг хориглохоос өмнө Хятадын компаниудыг нарийвчлан шалгасан гэж онцолсон байна.
Хөрөнгө оруулалтыг нь хориглосон компаниуд нь Sinomine, Chengze Lithium, Zangge Mining гэсэн Хятадын гурван компани аж. Эхний хоёр компанийг Канадын компанид эзэмших хувиа зарахыг санал болгосон бол гурав дахь компанийг Канадын зах зээлээс гарахыг шаарджээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ