Итэвонд болсон эмгэнэлт хэргийн үеэр АНУ-ын гурван цэрэг 30 хүний амь аварчээ

img

 

Хэллоуин баяр тэмдэглэхээр Итэвонд цугласан олны хөлд дарагдан 156 хүн амиа алдаж, 151 хүн гэмтэж бэртсэн хэрэг өнгөрсөн долоо хоногт гарсан. Хэт давчуу энэ гудамжинд 100 орчим мянган хүн цуглан, аюултай нөхцөл үүссэн үед 30 гаруй хүний амийг гадаадын гурван иргэн аварчээ.

 

Ийнхүү олон хүний амь аварч баатар болсон хүмүүс нь АНУ-ын цэргүүд байсан талаар аврагдсан зарим хүн гэрчилснийг Ёнхад агентлаг дамжуулсан байна. Амь аврагдпсан хүмүүсийн нэг, 20 гаруй настай, Чонжуд амьдардаг гэх нэгэн залуу Ёнхап агентлагт ярихдаа хүмүүсийн амийг аварсан гурван баатар нь Сөүл хотоос хойд зүгт 50 км зайд байх Тондучон дахь Кэмп-Кейси баазад алба хаадаг Америкийн цэргүүд байсан хэмээн онцолжээ. 

 

Түүний өгүүлснээр, Итэвоны давчуу гудамжинд хүмүүс шахцалдаж, дарагдаж байх үеэр хэн нэгэн татаж гаргасан бөгөөд тэрбээр үүний дараа ухаан алдсан байна. Баатарлаг үйл хийсэн хүмүүс нь 40 настай Жармил Тейлор, 34 настай Жером Огаста, 32 настай Дейн Битхард байсан гэнэ. Тухайн үед олон хүний амь аварсан хүмүүсийг хэн байсныг хүмүүс мэдээгүй, харин байдал намжсаны дараа хүмүүс аврагчдаа эрэн хайж олжээ.

 

Мөн энэ цэргүүд AFP агентлагт ярилцлага өгсөн байхыг нь хараад хүмүүс таньсан гэнэ. Цэргүүд AFP агентлагт ярилцлага өгөхдөө шахцалдсан хүмүүс дундаас хүмүүсийг аврахын тулд хэдэн цаг ажилласан, хүмүүсийг аюулгүй газар хүргэн, эмч нар амийг нь аврахад тусалсан хэмээжээ. 

 

Амь аврагдсан өөр нэг залуугийн ярьснаар, хүмүүс шахцалдаж, байдал хүндэрсэн үед түүнийг өнгөт арьст хүчтэй нэгэн эр "талбайгаас цагаан лууван суглаж байгаа мэт суга татан гаргасан" хэмээн ярьсан байна. Мөн амийг нь аварсан америкчуудтай уулзаж, талархсанаа илэрхийлэхийг хүсэж байгаагаа хэлээд тэд хүмүүсийг аварснаар хохирогчдын тоо багассан гэж онцолжээ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Albert Walker:
Good day to all viewer online, my name is Albert Walker I am so overwhelmed sharing this great testimony on how i was checking for solution in the internet while miraculously i came across Dr Kachi who brought my ex Girlfriend back to me, This is the reason why i have taken it upon myself to thank this great spell caster called Dr Kachi, because through his help my life became more filled with love and i am happy to say that my ex Girlfriend who has been separated from me for the past 2years came back to me pleading for me to accept her back, This was a shocking to me my partner is very stable, faithful and closer to me than before, because before i contacted Dr Kachi i was the one begging my ex Girlfriend to come back to me but through the assistance of Dr Kachi, I now have my relationship restored. You can also have a better relationship only if you Contact Dr Kachi Website, https://drkachispellcast.wixsite.com/my-site OR Email: drkachispellcast@gmail.com You can reach him Call and WhatsApp Number:+1 (209) 893-8075
2022-11-06