ОХУ атомын шумбагч хөлгөөс баллистик пуужин харважээ

Туршилтын явцад атомын шумбагч хөлгөөс "Булава" баллистик пуужин харвасан талаар Оросын Батлан хамгаалах яам мэдэгдсэнийг Интерфакс агентлаг дамжуулжээ.
"Камчаткийн хойг дахь Кура полигон руу Цагаан тэнгисээс пуужингаар харвасан" хэмээн Батлан хамгаалах яамны мэдэгдэлд өгүүлсэн байна. Энэ мэдээлэлд онцолсноор, "Генералиссимус Суворов" стратегийн зориулалттай пуужингийн шумбагч хөлгөөс харвасан бөгөөд энэ нь улсын туршилтын төгсгөлийн шатны хүрээнд хийсэн буудлага байсан гэнэ.
Энд дуулгахад, Оросын арми Владимир Путиний удирдлаган дор сөргөлдөгчийн цохилтод хариу өгөх цөмийн цохилтыг боловсруулах сургуулилалтыг өнгөрсөн долоо хоногт хийсэн. Тухайн үед Камчатка дахь полигонд баллистик пуужин харвасны дээр стратегийн бөмбөгдөгч онгоцуудыг хөөргөж байв.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ