Салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ
Өнгөрсөн хоногт нийт нутгаар цас ороогүй, салхи шуургагүй, цаг агаар тогтуун байлаа. Харин өнөөдөр нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Их нуурууд, Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 26-31 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав газраар 17-22 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн баруун өмнөд хэсгээр 9-14 градус, бусад нутгаар 14-19 градус хүйтэн байна. Улаанбаатарт: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 19-21 градус хүйтэн байна. 25, 28-нд баруун болон төвийн нутгаар, 26-нд нутгийн хойд хэсгээр, 27-нд зүүн зүгийн нутгаар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 25-нд нутгийн баруун хэсгээр, 26-28-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 43-48 градус, өдөртөө 31-36 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 35-40 градус, өдөртөө 23-28 градус, Говийн бүс нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 19-24 градус хүйтэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ