БНАСАУ 180 онгоц хөдөлгөөнд орсны улмаас Өмнөд Солонгос сөнөөгч онгоцууд хөөргөжээ

БНАСАУ-д 180 гаруй цэргийн онгоц хөдөлгөөнд орсныг илрүүлсний дараа Өмнөд Солонгос 80 сөнөөгч онгоцыг хөөргөжээ. Энэ талаар Өмнөд Солонгосын Ёнхап агентлаг мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, орон нутгийн цагаар 11:00-15:00 цагийн хооронд Хойд Солонгосын 200 орчим онгоц хөдөлгөөнд орсныг Өмнөд Солонгосын мэргэжилтнүүд илрүүлжээ. Тодруулбал, эдгээр онгоцууд БНАСАУ дотроо болон баруун, дорнод эргийн ойролцоо нислэг үйлдсэн байна. Ийнхүү нислэг үйлдсэн онгоцууд нь бөмбөгдөгч болон МиГ, Су гэсэн сөнөөгч онгоцууд байжээ.
Үүний хариуд Өмнөд Солонгос F-35A зэрэг сөнөөгч онгоцуудаа агаарт хөөргөх шийдвэр гаргажээ. Ёнхап агентлагийн мэдээлснээр, онгоц хөөргөснөөс хойших үйл явдал хэрхэн өрнөсөн талаарх мэдээлэл одоогоор тодорхойгүй байгаа гэнэ.
Сүүлийн өдрүүдэд, Хойд Солонгос удаа дараа пуужин харваж, зарим нь Өмнөд Солонгосын усан хилд ойртож унасны дээр Хойд Солонгосын цэргүүд артиллерээр буудаж байв. Үүний хариуд Өмнөд Солонгос хариу пуужин хөөргөж, өдөөн хатгалгад хариу өгөхөд бэлэн гэдгээ харуулж байсан юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ