Танзанид зорчигч тээврийн онгоц осолджээ

Танзанийн зорчиг тээврийн онгоц Букоба хотод газардах үедээ Виктория нууранд унажээ. Энэ ослын улмаас олон хүн амиа алдсан талаар ВВС агентлаг мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, онгоцонд 43 хүн байснаас 19 нь амиа алдсан байна. Шуурхай албаныхан 26 хүнийг аварч чадсаны дотор хоёр нисгэгч байсан гэнэ. Гэвч нисгэгчид осолдох үедээ шархдсаны улмаас эмчилгээ авч чадалгүй нас баржээ.
Танзанийн агаарын тээврийн ATR42 онгоц Дар-эс-Салама хотоос Букоба хот руу нислэг үйлдэж байжээ. Онгоц нууранд унасны дараа ойролцоо байсан загасчид онгоц руу очин, онгоцны үйлчлэгчийн онгойлгосон арын хаалгаар хэд хэдэн зорчигчийг аварсан байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ