Хөлсний цэргээр Украин руу явсан 500 орос хоригдол амиа алджээ

img

Украины дайнд, хоёр сарын хугацаанд Оросын 500 хоригдол амиа алдсан, тэднийг "Группа Вагнера" хувийн цэргийн компанийн удирдлагууд эгнээндээ элсүүлж, улмаар фронт руу явуулж байсан гэж The Insider сонин мэдээлжээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, "Группа Вагнера" компанийн удирдлагууд амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд илгээсэн захидлуудаар хичнээн хүн амиа алдсаныг тогтоосон гэнэ. Эдгээр захидлуудыг Холимог аюул заналыг судлах, сөрөн зогсох төвийн ажилтнууд илрүүлэн, үнэн бодит гэдгийг баталгаажуулжээ.

 

Олдсон захидлууд дунд 200 орчимд нь Вагнера компанийн удирдлагуудын нэг Андрей Трошев гарын үсэг зурсан байсан гэнэ. Захидлуудад "Гавьяаны төлөө" медаль нэхэн олгож байгааг мөн хавсаргажээ.

 

The Insider сониныхон амиа алдсан зарим хоригдлын ар гэрийнхнийг олж уулзахад, тэд ойр дотны хүн нь хорих газраас дайнд явж улмаар Украины нутаг дэвсгэр дээр амиа алдсан гэсэн мэдээллийг баталсан байна.

 

Есдүгээр сарын 18-наас 10 дугаар сарын 13-ны хугацаанд Трошевийн гарын үсэгтэй захидлыг 224 хоригдлын ар гэр хүлээн авсан, харин 10 дугаар сарын дунд үе гэхэд хөлсний цэргээр байлдаж байсан 458 хүн амиа алдсан гэдгийг сонины сэтгүүлчид олон баримтаар тогтоожээ. Улмаар 11 дүгээр сарын эхэн үе гэхэд амиа алдсан хоригдлын тоо 500 болсон гэж сэтгүүлчид тооцоолсон ч нотлох баримт олоогүй байна. Учир нь 10 дугаар сарын дунд үеэс хойш хоригдлуудын ар гэр шагналын гэрэл зургийг олон нийтийн сүлжээнд нийтлэхээ больжээ. Энэ нь "Группа Вагнера" компанийн удирдлагууд ийм бичиг баримтыг олон нийтийн сүлжээнд нийтлэхийг хориглосонтой холбоотой байх гэж сэтгүүлчид таамагласан байна.

 

ОХУ хоригдлуудыг фронт руу илгээсэн нь 

Украинд өдүүлсэн дайнд оролцуулахын тулд Оросын засан хүмүүжүүлэх төвүүдэд байгаа сэжигтэн болон ялтнуудыг цэргийн эгнээнд элсүүлж эхэлсэн талаарх мэдээлэл наймдугаар сараас гарч эхэлсэн юм. Оросын  Хүний эрхийг хамгаалагчийн мэдэгдсэнээр, шоронд хоригдож байгаа хүмүүсийг цэрэгт элсүүлийн тулд ялыг хэлтрүүлнэ гэж амлаж байгаа  аж. Үүнээс өмнө, Оросын хувийн цэргийн компани болох Вагнера Оросын шоронгуудаас хоригдлууд элсүүлж байгаа талаарх мэдээлэл долоодугаар сарын эхээр хэвлэлээр гарч эхэлсэн. Вагнера компанийн төлөөлөгчид наймдугаар сарын дунд үе гэхэд нийт 21 шоронд очсон талаарх мэдээлэл гарч байлаа. 

 

Тодруулбал, Оросын хувийн цэргийн компани болох "Вагнер бүлэглэл" долдугаар сарын дөрөвний өдрөөс эхлэн Украины дайнд оролцуулахаар хоригдлуудыг элсүүлж байна гэх мэдээллийг анх "Важные истории" цахим хуудас мэдээлж байв. Эх сурвалжийн мэдээлснээр, тэр үеэс хойш 1000 гаруй хоригдол дайнд оролцохыг зөвшөөрсөн байж магадгүй гэнэ. Вагнерчууд хоригдлуудыг элсүүлэхдээ, дайнд оролцоод хагас жилийн дараа амьд эргэн ирсэн хоригдлуудын ялыг өршөөнө хэмээн амалжээ. 

 

Харин өнгөрсөн сараас эхлэн, хоригдлуудыг дайнд дайчлах асуудлыг хуульчлахаар төлөвлөж байгаа гэх мэдээлэл гарч эхэлсэн юм. Хүнд гэмт хэрэг үйлдэж, ял шийтгэлээ эдлэж дуусаагүй хүмүүсийг Украинтай хийж буй дайнд дайчлахыг Төрийн дум зөвшөөрөхөөр төлөвлөж байгаа гэсэн мэдээлэл гарч байлаа. Ингэснээр тэнсэн харгалзах ялтай хүмүүс ч цэрэгт дайчлагдах юм байна. 

 

Хоригдлуудыг цэрэгт дайчлах тухай яриа гарсаар багагүй хугацаа өнгөрсний дараа 11 дүгээр сарын дөрөвний өдөр Оросын Ерөнхийлөгч Владимир Путин энэ тухай хуульд гарын үсэг зурсан юм.

 

Энэ хуулийн дагуу бага насны хүүхдүүдэд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн, алан хядлага үйлдсэн, хүн барьцаалсан, улсаасаа урвасан, тагнуул хийсний төлөө ял шийтгэл хүлээсэн хүмүүс дайчлагдахгүй юм байна.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

,зочин:
Хоригдлыг дайнд ашиглах хэрэггүй!!!
2023-08-29
Шоронгийн хэдэн жил ээ цаазын ялаар сольчихжээ
2022-11-07
Official:
Взлом карты банкомата для продажи. WhatsApp: +393512615163 Я хочу свидетельствовать о пустых карточках для банкоматов Dark Web. (Официальный банкомат) Они продают автоматические пустые карты для банкоматов, которые вы можете использовать для снятия денег в любом банкомате по всему миру. Закажите пустую карту банкомата прямо сейчас с помощью официального банкомата. Я видел так много свидетельств в Интернете о том, как хакеры Dark Web производят автоматические пустые карты для банкоматов и продают их разным людям по всему миру. Закажите пустую карту банкомата сейчас. Адрес электронной почты: carolblankatmcard@gmail.com Контактное лицо для видеовстречи: carolblankatmcard@gmail.com Контакты WhatsApp: +393512615163 Я также связался с компанией Dark Web Blank ATM Cards. (Официальный банкомат) Я также заказываю автоматическую пустую карту банкомата. Они просят оплату, и я отправил 2800 долларов США в даркнетовскую компанию по выпуску пустых банкоматов через биткойн. Они также прислали мне автоматическую пустую карту банкомата. Я использовал его, чтобы получить 90 000 долларов США. Я заказываю пустую карту банкомата с лимитом на снятие 20 000 долларов в день. Темная паутина продает автоматические пустые карты для банкоматов всем заинтересованным покупателям по всему миру.
2022-11-07
Dolgoon nuuriin batsuh hogiin hulgaich shuu
2022-11-07
Хөөрхий хоригдлууд:
Зугтвал араас нь буудчихна.
2022-11-07
зочин:
Xөөрхий хоригдолуудад сонголт байгаагүй л дээ -Oдоо л явахгүй бол дараа нь хүчээр явуулах л болно. Tийм учраас мөнгө, өршөөл амлаж байгаа дээр нь яваад ир - гэж тулгахаар..
2022-11-07
,зочин:
Хоригдлыг дайнд ашиглах хэрэггүй!!!