БНАСАУ: Пуужин хөөргөсөн нь өдөөн хатгалгад хариу барьж байгаа хэрэг

Өнгөрсөн долоо хоногт Хойд Солонгос Солонгосын хойгийн бүсэд олон удаа пуужин харвасан юм. Энэ нь "өдөөн хатгалгын хариу" гэж Хойд Солонгос мэдэгдсэн байна. Өмнөд Солонгос болон АНУ Хойд Солонгосыг чиглэсэн "өдөөн хатгалга" гаргасаар байвал Солонгосын ардын арми шийдэмгий арга хэмжээ авахаа үргэлжлүүлнэ гэж БНАСАУ-ын Зэвсэгт хүчний Ерөнхий штаб мэдэгджээ.
"Солонгосын ардын армийн саяхны цэргийн ажиллагаа нь БНАСАУ-ын өгч буй дохио. Дайснууд өдөөн хатгасан цэргийн үйл ажиллагаагаа идэвхтэй явуулахын хэрээр Солонгосын ардын армийн хариу өршөөлгүй байх болно" гэж Солонгосын цахим мэдээллийн төв агентлагийн дамжуулсан мэдэгдэлд онцолжээ.
Энд дуулгахад, сүүлийн таван жилд анх удаа зохион байгуулагдсан Америк, Өмнөд Солонгосын агаарын цэргийн сургуулилалт өнгөрсөн долоо хоногт болсон. Энэ сургуулилалтад 240 гаруй онгоц оролцсон юм. Үүний хариуд Хойд Солонгос 35 пуужин хөөргөж байв.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ