Болгарт очсон Украины дүрвэгчид үймээн дэгдээжээ

Болгарт ирсэн украин дүрвэгчид Елхово дахь түр байршуулах байрны амьдрах нөхцөлийг шүүмжилж, улмаар үймээн дэгдээсэн талаар Болгарын bTV мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, 12 хүүхэд нийлсэн нийт 35 украин долоо хоногийн өмнө Болгарт ирсэн аж. Тэднийг төмөр сууцанд байрлуулна гэснээс болж тэд эсэргүүцэж, амьдрахад тухгүй гэж гомдол гаргажээ. Улмаар амралтын газарт байрлуулахыг шаардсан гэнэ.
Харин Ямбол мужийн тэргүүн Георгий Чальков мэдэгдэл хийхдээ украинчуудыг байршуулах газрыг тодорхой болгох хүртэл түр байршуулах байранд 14 хүртэлх хоногийн хугацаагаар байлгана гэж онцолжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ