Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Итэвонд болсон эмгэнэлт хэргийн

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сок Ёль 156 хүн амиа алдсан, Сөүлд болсон эмгэнэлт хэргийн төлөө уучлалт гуйжээ. Энэ талаар Ёнхап агентлаг мэдээлсэн байна.
"Үгээр хэлэх аргагүй уй гашууг туулж буй талийгаачдын ар гэр болон энэхүү шаналал, зовлонг хуваалцаж буй улс орноосоо өршөөл эрж байна" хэмээн Юн Сок Ёль мэдэгджээ.
Түүнчлэн тэрбээр аюулгүй байдлын салбарт томоохон өөрчлөлт хийх ёстой хэмээн онцлоод энэ хэрэгт буруутай хүмүүсийг хариуцлагад татна, хэрэгт гэм буруутай этгээдүүдийг мөрдөх, шүүх ажиллагааг олон нийтэд нээлттэй явуулна хэмээн цохон тэмдэглэсэн байна.
Эргэн сануулахад, Хэллоуин баярыг тэмдэглэх үеэр 10 дугаар сарын 29-ний үдэш Сөүлийн Итэвон дүүрэгт хэт олон хүн цугларч, шахцалдсаны улмаас хүмүүс дарагдаж олноороо амиа алдсан юм. Энэ хэргийн улмаас 156 хүн амиа алдсаны 26 нь гадаадын иргэн байсан аж.
ИТЭВОНООС ДУУДЛАГА АВСАН Ч ШУУРХАЙ АРГА ХЭМЖЭЭ АВААГҮЙ СОЛОНГОСЫН ЦАГДААГИЙН ГАЗАР ХҮЛЦЭЛ ӨЧИВ
Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотод Хэллоуин баярын шөнө эмгэнэлт хэрэг болж, олон хүн давчуу гудамжинд шахцалдан дарагдсаны улмаас 156 хүн амиа алдсан юм. Энэ ослоос урьдчилан сэргийлж чадаагүй, дуудлага хүлээн авсан ч шуурхай арга хэмжээ аваагүйнхээ төлөө Сөүлийн цагдаагийн газар уучлалт гуйжээ. ҮРГЭЛЖЛҮҮЛЭН УНШИХ
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ