Саудын Арабын сөнөөгч онгоц сүйрчээ

Саудын Арабын Агаарын цэргийн хүчний FS-15 сөнөөгч онгоц сургалтын нислэг үйлдэж явахдаа сүйрсэн талаар тус улсын Батлан хамгаалахын яам Твиттер хуудсандаа мэдээлжээ.
"Саудын Арабын хааны агаарын цэргийн хүчний онгоц Дорнод мужид хаан Абдель Хзизийн агаарын цэргийн баазын орчимд техникийн гэмтлийн улмаас сүйрсэн. Экипаж аврагдаж чадсан" хэмээн Батлан хамгаалах яамны мэдэгдэлд өгүүлжээ.
Саудын Арабын Батлан хамгаалах яамны мэдэгдсэнээр, энэ нислэг нь өмнө нь төлөвлөгдсөн сургалтын хүрээнд хийгдсэн байна. Осол болох үеэр онгоцны нисгэгчид амжиж газардаж чадсан гэнэ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ