"Супер пуужин"-ийн хөдөлгүүрийг Хятадад туршлаа

Хятад улс дотооддоо үйлдвэрлэсэн "супер пуужин"-ийн хөдөлгүүрийг туршжээ. Төлөвлөж байгаагаар, YF-130 хөдөлгүүрийн тусламжтайгаар пуужин тойрог замд 140 тонн хүртэлх жинтэй ашигт ачааг хүргэх чадвартай болох гэнэ.
Харьцуулвал, Хятадын тойрог замын "Тяньгун"шинэ станцын бүхий л модулиудын нийт жин 90 тонн аж. Шинэ хөдөлгүүрийн зүтгүүр нь 500 тонн бөгөөд өдгөө дэлхийн хамгийн хүчирхэг хөдөлгүүрт тооцогддог Оросын РД-180 зүтгүүрээс ч давж байгаа юм.
Шинэ хүчирхэг хөдөлгүүрийг "Чанжэн-9" пуужинд суурилуулах бөгөөд энэ пуужинг 2030 он гэхэд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа аж. "Чанжэн-9" пуужин нь дэлхий орчмын нам тойрог замд 140 тонн ачаа, дэлхий, сарны шилжилтийн тойрог замд 50 тонн, дэлхий ангаргийн тойрог замд 44 тонн ачаа хүргэх чадвартай байх гэнэ. Энэ пуужинг 2035 он гэхэд сарны судалгаанц станц байгуулах зорилгоор ашиглахаар төлөвлөж байгаа юм байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ