”Сонгодог эгшиглэн”-гийн тасалбар дуусчихжээ

img

Хийлч О.Байгалийн “Сонгодог эгшиглэн” анхны бие даасан тоглолт энэ баасан гаригт буюу 27-нд Дуурийн театрт болно. Н.Туулайхүү удирдаачтай УДБЭЧ-ын симфони, найрал хөгжим, энэ цагийн Монголын хамгийн шилдэг төгөлдөр хуурч МУСТА Ц.Энхтөр, оны өмнөхөн Гавьяат цол хүртсэн дуурийн гялалзсан од Э.Амартүвшин болон сонгодог урлагийн эрдэмтэн багш нар оролцох сургаар тасалбарыг хаанаас авах талаар эрсэн сурсан хүн олон байсан. Тасалбарыг Дуурийн театрын кассаар 20, 40 мянгын ханштайгаар өнгөрсөн лхагва гаригаас борлуулж эхэлсэн боловч, өчигдөр дуусчээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ