Байлдахаас татгалзсан дайчлагдсан эрчүүдийг хонгилд хорьжээ

img

Хэсэгчилсэн дайчилгааны хүрээнд армид татагдсан 21 орос цэргийн алба хаагчийг Донецк мужийн Завитне Бажання суурингийн нутаг дээр хонгилд хүчээр хорьж байгаа гэнэ. Энэ талаар тухайн эрчүүдийн эхнэр болон ээжүүдээс ирүүлсэн захидлаас иш татан The Insider мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мээдэлснээр, хоридож байгшаа эрчүүдийн найм нь Примор хязгаарын Дальнегорск хотод "Дальполиметалл" уул уурхай цогцолбор"-т ажиллаж байсан гэнэ. Батлан хамгаалах яамны үйлдвэрлэлийн ажилтнуудыг армид татахгүй гэсэн журамтай байсан ч командлал тэднийг бүртгүүлсний дараа гэрт нь буцаагаагүй, эхлээд сургалтын полигон руу дараа нь тусгай бэлтгэлгүйгээр байлдааны бүс рүү илгээсэн гэж ар гэрийнхэн нь ярьжээ.

 

Дайчлагдсан эрчүүд давшилтад оролцохоос татгалзаж байгаа талаар рапорт бичсэний дараа тэднийг хонгилд хорьсон байна. Улмаар тэдэнд хоол бараг өгөхгүй, хувийн ариун цэврийн хэрэгсэл олгохгүй байгаагийн дээр тэднийг "урвагч" хэмээн нэрлэж, буудахаар сүрдүүлж байгаа гэж мэдээлэл авсан ар гэрийнхэн нь сэтгүүлчдэд ярьжээ. Дайчлагдсан эрчүүдийн эхнэр болон ээжүүд Оросын Мөрдөн шалгах хороонд гомдол гаргасан ч одоогоор ямар ч хариу аваагүй байгаа гэнэ. 

 

Энд дуулгахад, Оросын арми Украины нутаг руу өргөн цар хүрээтэй довтолгоо эхлүүлснээс хойш байлдааны ажиллагаанд оролцохыг татгалзсан эрчүүдийг сүрдүүлж, буудна гэж заналхийлж байгаа талаарх мэдээлэл удаа дараа гарч байсан. Ийнхүү байлдахаас татгалзсан олон цэргийг Луганск мужийн нутагт хонгилд хорьж, "Вагнер" компанийн хөлсний цэргүүд хамгаалж байгаа талаар "Настоящее время" телевиз долдугаар сард мэдээлж байсан юм. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Uvsiin hyrgas sumiin haryat Gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
2022-11-09
Зочин:
Барууны мэдээлэл худлаа байхыг үзсэнгүй оросын мэдээлэл үнэн байхыг харсангүй дээ
2022-11-09
Бат:
Хараал идсэн Путин, Хараал идсэн түрэмгий дайн.Даян дэлхийд энх тайван аас өөр үнэтэй зүйл гэж үгүй.
2022-11-08
Болд:
Үхэх л хувь тавилан хүлээж байгаа юм байна даа. Орост эрчүүд амьд явах эрхгүй л болж байгаа юм байна даа. Путин Орос Украйны олон хүний амь насыг авч байгаа энэ тэнэг дайнаа хурдан зогсоогооч дээ
2022-11-08
зочин:
чи тэгээд OPT -оо үзээд путин прогнондоо умбаад яваач дээ өмбүү мин..
2022-11-08
ЗОЧИН:
БАРУУНЫ мэдээлэл байна.
2022-11-08
Зочин:
Барууны мэдээлэл худлаа байхыг үзсэнгүй оросын мэдээлэл үнэн байхыг харсангүй дээ
зочин:
чи тэгээд OPT -оо үзээд путин прогнондоо умбаад яваач дээ өмбүү мин..
Түрэмгий дайнаа зогсоо гээд жагсчиж чадахгүй одоо яая гэхэв дээ, буудуулаад л байж байхаас
2022-11-08