Ухаалаг технологийн хэрэглээний улмаас 1000 жилийн дараа хүн ямар төрхтэй болохыг судлаачид дүрсэлжээ

Toll Free Forwarding компанийн хэрэгжүүлсэн судалгааны төслөөр орчин үеийн технологийг хэт их ашигласнаар ирээдүйд хүний бүтэц өөрчлөгдөж болзошгүй гэдэг нь тогтоогджээ.
Daily Mail сонины мэдээлснээр, судлаачид хиймэл оюун ухааны тусламжтайгаар 3000 онд хүн хэрхэн харагдах 3D загварыг бүтээжээ. Үүнийгээ "Миндин" хэмээн нэрлэсэн байна. Төрөл бүрийн ухаалаг төхөөрөмж хэрэглэснээс хойш 900 жилийн дараа хүмүүсийн тархи жижгэрч, нуруу бөхийж, хүзүү нь байнга нугаларсан байх бөгөөд хуруунууд үндсэн үүрэг болох гар утас барихад л дасан зохицсон байх гэнэ.
Түүнчлэн ирээдүйд гар утасны цацрагаас хамгаалахын тулд хүний гавлын яс илүү зузаан болох бол дэлгэцээс үүдэх цэнхэр гэрэл, гэрлээс үүдсэн ачааллаас хүний нүдийг хамгаалахын тулд хоёр зовхитой болно гэж судлаачид үзэж байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ