Украинд Америкийн иргэн байлдаж яваад амиа алдсаныг АНУ батлав

Украинд АНУ-ын дахин нэг иргэн амиа алдсан гэж Америкийн Төрийн департаментын төлөөлөгч мэдэгджээ. Тэрбээр амиа алдсан хүний нэр болон амиа алдсан шалтгааны талаар мэдээлсэнгүй.
"АНУ-ын иргэн Украинд амиа алдсаныг бид баталж байна" хэмээн Төрийн департаментын төлөөлөгч сэтгүүлчдэд мэдээлснийг CNN агентлаг дамжуулжээ. Түүнчлэн Америкийн эрх баригчид амиа алдсан хүний ар гэртэй холбоотой байж, консулын тусламж үзүүлж байгааг онцолсон байна.
NBC агентлагийн мэдээлснээр, Украинд амиа алдсан хүн нь Тимоти Гриффен гэх эр байжээ. Тэрбээр Украины талд байлдаж явсан гэнэ. Тимоти Гриффен ийнхүү амиа алдсанаар Орос Украинд дайн өдүүлснээс хойш Украинд амиа алдсан АНУ-ын зургаа дахь иргэн болж байгаа юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ