Түүхэнд анх удаа хиймэл цусыг хүн дээр туршиж байна
2022-11-08

Британийн эрдэмтэд түүхэнд анх удаа, хиймэл цусыг хүнд хийжээ. Лабораторид ургуулсан эритроцитүүдийг биеийн эрүүл мэнд хэвийн, хоёр сайн дурын хүнд хийсэн байна. Хиймэл цусны технологийн эмнэлзүйн туршилт нь Restore судалгааны төслийн хүрээнд явагдаж байгаа талаар Кембрижийн их сургуулийн хэвлэлийн алба мэдээлжээ. 

 

Энэ мэдээлэлд өгүүлснээр, судлаачид Их Британийн Эрүүл мэндийн үндэсний албаны доноруудын сангаас хүмүүсийн цусны дээж авч, хиймэл эритроцитүүдийг гарган авч чадсан байна. Энгийн цуснаас ялгаатай нь энэхүү хиймэл цус нь залуу бөгөөд жинхэнэ донорын цусанд төрөл бүрийн насны эд эс байдаг аж. 

 

"Лабораторид ургуулсан эритроцитүүд энгийн донорын цуснаас удаан амьдарна гэж найдаж байна. Дэлхийн анхны энэ төрлийн туршилт болсон манай туршилт амжилттай болвол өдгөө тогтмол цус хийлгэх шаардлагатай байдаг өвчтөнүүд ирээдүйд ийм эмчилгээг цөөн хийлгэдэг болно. Энэ нь тэдний эмчилгээг өөрчлөх юм" хэмээн төслийн ахлах Седрик Гиверт мэдэгджээ.

 

Хиймэл эритроцитүүдийг цус багадалттай болон цусны бусад өвчинтэй хүмүүс болон ховор цусны бүлэгтэй өвчтөнүүдэд хийж болох аж. "Энэ нь үүдэл эсээс цус үйлдвэрлэх асар том алхам" гэж Бристолийн их сургуулийн эсийн биологийн профессор Эшли Той мэдэгджээ.

 

"Энэ бол аплоген донороос лабораторид ургуулан гаргасан цусыг хийсэн анхны тохиолдол. Эмнэлзүйн туршилтын төгсгөлд эд эсүүд хэрхэн сайн ажиллаж байгааг бид харахдаа баяртай байна" хэмээн Эшли Той мэдэгджээ.

 

Одоо эрдэмтэд лабораторид ургуулсан эсийн амьдрах хугацааг судалж байгаа аж. Хиймэл цус нь энгийн донорын эртироцитүүдийг хийснээс илүү давуу талтай гэж эрдэмтэй үзэж байгаа юм байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин